Даатгалын салбарынхны дунд хэлэлцүүлэг зохион байгуулав

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 09

 

Санхүүгийн зохицуулах хороо даатгалын команиуд болон арилжааны банк, “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК, Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын банкны холбооны төлөөлөлд зориулж хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”, “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-д оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулж санал солилцсон юм. Тодруулбал, ипотекийн даатгалын үндсэн зарчим болон олон улсын чиг хандлагад нийцүүлэн зээлдэгчдийг амь насны даатгалд бүрэн хамруулах зорилгоор “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсныг танилцуулсан юм. Мөн урт хугацааны даатгалыг нэвтрүүлэх нөхцөлийг бий болгох зорилгоор даатгалын хоёр компани болон “Төрийн банк” ХК-тай энэ чиглэлд хамтран ажилласан ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Харин “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийг олон улсын сайн жишигт суурилан нэмэлт өөрчлөлт оруулсны зэрэгцээ банк даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой оруулсан нэмэлт, өөрчлөлтийг мөн танилцуулж оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top