Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт судалгааг хийлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 09 сарын 13

Мал эмнэлгийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газартай хамтран 12 суманд бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт судалгааг хийлээ.

Идэвхгүй тандалт судалгаагаар 106 малчин өрхөөс асуумж судалгаа авч, үзлэг хийн бог малын мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн сэжигтэй 41 малчин өрхийн бог малаас цусны дээжийг улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид хүргүүллээ.

Идэвхгүй тандалтыг хийсэнээр мал, амьтны гоц халдварт бог малын мялзан өвчний болзошгүй халдварыг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хорио цээр хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, орон нутгийн төрийн захиргааны байгуулагуудын ажлын уялдааг хангуулахад чиглэгдэх юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН(139.5.216.117) 2024 оны 09 сарын 13

Өнгөрсөн найман жил нийслэлд засагласан МАН-аас хулгай, луйвар хэрээс хэтэрсэн. Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатарын хоёрын ногоон автобусны луйвар, С.Амарсайханы гурван тэрбумын зөөврийн усан оргилуур, авлига хороололын асуудал бол МАН-ын эмзэг цэг, сул тал нь. Өнгөрсөн хугацаанд 2012-2016 оныг эс тооцвол Улаанбаатарт МАН засагласан. Утаа угаар, тоос шороотой дэлхийн хамгийн бохир хот болсон шүү дээ.

0  |  0
Top