ШУТИС-ийн оюутнууд "Мөнхийн баян гал" ХХК-ийн Цементийн үйлдвэрт туршлага судаллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 16

"Мөнхийн баян гал" ХХК болон ШУТИС хамтран ажиллаад, багагүй хугацааг өнгөрүүлж байна.

Монгол Улсад барилгын материал үйлдвэрлэлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн оюутнууд "Мөнхийн баян гал" ХХК-ийн цементийн үйлдвэрийн үйл явцтай газар дээр нь очиж танилцаж, туршлага судалсан байна. 

"Мөнхийн баян гал" ХХК нь Төв аймгийн Сэргэлэн суманд цементийн үйлдвэрлэлийн чиглэлээр 2015 оноос үйл ажиллагаа явуулж байгаа жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай томоохон үйлдвэр юм.

Тус компани "VOLAN-Улаан" брэндийн цементээ танилцуулах өдөрлөгийг өнгөрсөн зун амжилттай зохион байгуулсны сацуу Хятадын барилгын материалын группээс дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй "Баялгийг зөв зохистой ашиглах” уриалга, зорилгын хүрээнд “Ногоон хөгжил, ногоон үйлдвэр" зарчмыг баримтлан ажиллаж буй жишиг үйлдвэр юм. 

"Мөнхийн баян гал" ХХК 2024 онд нэгдүгээр зэрэглэлийн чанарыг хангаж, нэгдүгээр зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэгдүгээр зэрэглэлийн брэнд бий болгох зорилт тавьжээ. Энэ хүрээндээ Чанарын хяналтын стандартыг дахин боловсруулж, тохируулах ажлыг эхлүүлж, 2024 оны зургаадугаар сард шинээр тогтоосон хяналтын стандартад хүрсэн бол энэ есдүгээр сард Цементийн үйлдвэрээ нэгдүгээр зэрэглэлийн чанарт хүргэхээр ажиллаж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top