Ази, Номхон Далайн бүсийн 10 улсын төлөөлөгч туршлагаа хуваалцаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 09 сарын 25

Монгол Улсад Статистикийн алба үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтийн статистикийн мэдээллийн чанарыг бэхжүүлэх нь” олон улсын бүсийн сургалт есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод үргэлжилж байна. 

Тус сургалтыг Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Ази, Номхон Далайн статистикийн институт болон НҮБ-ын Статистикийн хэлтэс,  Японы Засгийн газар, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сантай хамтран зохион байгуулж байгаа юм. 

Сургалтаар НҮБ-аас боловсруулсан чанарын удирдлагын ерөнхий хүрээ бодлогын баримт бичиг, чанарын шалгуур үзүүлэлтийн талаар танилцуулахаас гадна албан ёсны статистикийн чанарын соёл, захиргааны болон бусад мэдээллийн эх үүсвэрээс албан ёсны статистикийн мэдээлэл боловсруулахад чанарын удирдлагыг боловсронгуй болгох талаар чухалчлан хэлэлцэж, санал солилцож байна. Түүнчлэн бүсийн оролцогч орнуудын статистикийн байгууллагын туршлагаас танилцуулж, багаар ажиллаж, практикт суурилсан үнэлгээ хийх зэрэг арга зүйгээр сургалт зохион байгуулж буйгаараа онцлог юм.
 
Энэ удаагийн сургалтад Ази, Номхон Далайн бүсийн 10 улсын төлөөлөгч мөн ҮСХ-ны төв, орон нутгийн албан хаагчид болон холбогдох, яам агентлагийн албан хаагчид оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top