Мал, амьтны гоц халдварт өвчний халдварыг эрт илрүүлэх, өвчингүй тайван байдлыг нотлон харуулах зорилгоор тэдгээр өвчний эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан тандалт судалгааг 21 аймаг, нийслэлийг хамруулан малчин өрхийн түвшинд хийж эхэллээ.
Энэ удаагийн тандалт судалгааны онцлог нь гоц халдварт өвчнүүдийн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтыг 10, 11, 12 саруудад давтамжтайгаар зохион байгуулах явдал бөгөөд тандалт судалгааны үр дүн, найдвартай байдлыг нэмэгдүүлэх, тандалтын чанарыг сайжруулах, тархвар зүйчдийг идэвхжүүлэх зорилгоор болзолт уралдааныг зарлаж байна.
Уралдаанд сумдын тархвар зүйч нар оролцох бөгөөд үр дүнг дүгнэн амжилттай зохион байгуулсан аймаг, тархвар зүйчдийг шалгаруулан, урамшуулж олон нийтэд мэдээлнэ.
Сэтгэгдэл ( 0 )