“Талх чихэр” ХК-ийн “Аяны боорцог” бүтээгдэхүүн "Ард түмний хүнс"-ээр шалгарлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 10 сарын 01

Монголын хүнсчдийн холбооноос жил бүрийн намар зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдаа Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Хүнсний боловсруулах салбарын 200 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, 21 аймаг болон нийслэлийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тариалагч 250 гаруй иргэн, хоршоодын оролцож буй үзэсгэлэн худалдаанаас “Талх чихэр” ХК гурил, гурилан бүтээгдэхүүний салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тэргүүлж, тус компанийн “Аяны боорцог” бүтээгдэхүүн "Ард түмний хүнс"-ээр шалгарлаа.

“Талх чихэр” компанийн “Аяны боорцог”-ийг монгол хүн бүр амтархан хэрэглэдэг. Тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг урсгал тосон шугамыг 2014 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд чаналгын болон тосоо шүүх нарийн технологиор олон жилийн турш үйлдвэрлэн, хэрэглэгчдэд хүргэж байна.

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдаа, Монголын хүнсчдийн нэгдсэн холбооноос “Ард түмний хүнс” өргөмжлөл хүртсэн “Аяны боорцог” бүтээгдэхүүн 2025 хэрэглэгчийн саналаар гурил, гурилан бүтээгдэхүүний жагсаалтыг тэргүүлжээ.

"Талх Чихэр" ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Б.БУРМАА
 


Монгол Улсын “ТОП-100” аж ахуйн нэгжээр 2014 оноос хойш тасралтгүй шалгарч байгаа “Талх чихэр” ХК-ийн 40 жил энэ онд тохиож байгаа. 40 жилийн ойн жилдээ зориулан тус компани үйл ажиллагаагаа өргөтгөн, үйлдвэрийн шинэчлэл хийхийн зэрэгцээ хэрэглэгчдийн таашаалд нийцсэн олон шинэ бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасаар байгааг Монголын хүнсчдийн холбооноос онцолж байлаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top