Монгол бол цахилгаанаа үйлдвэрлэсэн өртгөөс нь бага үнээр хэрэглэгчдэд түгээдэг цор ганц улс. Үүнээс үүдэн эрчим хүчний тариф зардлынхаа 80 хүрэхгүй хувийг бүрдүүлж алдагдалд орсон тул энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн “Цахилгаан болон дулаан”-ы үнэ тариф нэмэгдэх талаар УИХ-ын ээлжит бус чуулганаар яригдлаа.
Дэлхийн банкны мэдээллээс харахад, манай улс 825 тэрбум төгрөгийн санхүүгийн алдагдлыг эрчим хүчний салбарт хүлээхээр байгаа талаар онцолсон. Иймд цахилгааны үнийг 30 хувь, дулааны үнийг 50 хувиар нэмэхээр болсон тухай эх сурвалж мэдээлсэн юм.
Өнөөдрийн байдлаар цахилгааны үнэ тариф
1 квт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 150 квт.ц хүртэлх хэрэглээг 98,40 төгрөгөөр, үүн дээр Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф квт тутамд 11.88 төгрөг
151 квт.ц болон түүнээс дээш хэрэглээг 118,20 төгрөгөөр, ахуйн тоолуургүй хэрэглэгчийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг 350 квт цагаар тооцох бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф буюу 11.88 төг квт.цагийг цахилгааны тариф дээр нэмж тооцдог байна.
Аж ахуй нэгжийн цахилгааны үнэ тариф
1 квт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 128.50 төгрөгөөр
Хэрвээ хоёр тарифт тоолууртай бол:
Хэрвээ гурван тарифт тоолууртай бол:
Дээрх үндсэн тариф дээр суурь хураамжийн 2000 төгрөг, НӨАТ-ын 200 төгрөг, МҮОНТ-ийн хураамж бүхий 850 төгрөг, баримтын 50 төгрөг, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр квт тутамдаа 11.88 төгрөг, нийт хэрэглэсэн цахилгааны үнийн дүнгийн 10 хувь, хог хураамжийн төлбөрийг зуны улиралд 1500 төгрөг, өвлийн улиралд 2000 төгрөг нэмж тоцох аж.
Тоо бодьё.
Цахилгаан болон дулааны үнийн нэмэгдэл юунд нөлөөлөх вэ?
Цахилгааны үнэ 30 хувь, дулааны үнэ 50 хувь нэмэгдвэл ард иргэд мэдээж шууд санхүүгийн дарамтад орох болно. Дагаад бүх юмны үнэ өснө.
Сэтгэгдэл ( 5 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Үнийг 34 жил барьж ирсэний үр дүн тул нэмэхээс аргагүй,бага багаар үнээ нэмж байсан бол ингэж гарцгүй болохгүй байсан.Даваасүрэн шиг хөрсөн дээрээ буудаггүй, бардан ам шалдаг гуятангуудын балаг! Улс төрчдөд битгий итгэж бай
туйлын зорилго бол эдийн засгийн үзүүлэлт биш хүн амын амьжиргааны түвшин баймаар юм. ядуу ард иргэдтэй улс орон мөхлийн зам руу л гэдэн годон. хөөй гэж хойноос нь хашгираад ч нэмэргүй хэдэн арван жилийн ядуурал хүн амын ходоод, хамгийн аймшигтай нь сэтгэхүйд нөлөөлж эвдэнэ.
Зах зээл шүүдээ яая гэх вэ
Юмны үнэ аль хэдийн 30 хувь нэмэгдсэн. Хамгийн сонирхолтой нь Эрчим хүчний салбар бүтээгдэхүүнийхээ үнийг нэмлээ гэхэд эргээд өөрийн үйлдвэрийн үйл ажиллагаанд хэрэглэдэг бараа бүтээгдэхүүн, шатах тослох материал, барилгын материал зэргийг нэмэгдсэн үнээр худалдан авах болно. Тиймээс үнийг ингэж сенсац болгож нэмэх нь ач холбогдол багатай. Тэгээд энэхүү үнийн өсөлтийн гинжин урвал нь Монгол улсын эдийн засагт сөрөг нөлөөтэйг эдийн засагчид, Төр засаг нь мэдмээр юм.