Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж буй “Mining Week 2024 & MinePro 2024” арга хэмжээг ХААН Банк дэмжин ажиллаж, Gold спонсороор оролцож байна.
Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагч нарт сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилгоор “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээг 2022 оноос уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд уул уурхайн салбарын шинэчлэл, инновацыг танилцуулан ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход өндөр ач холбогдолтой байдгаараа онцлогтой. Энэ жил тус арга хэмжээг дэлхийн эрдэс баялгийн салбарт трэнд болж буй чухал ашигт малтмал, хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэржилт болон уул уурхайн санхүүжилт гэсэн үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.
ХААН Банк уул уурхайн салбарын томоохон төлөөллүүдэд банк санхүүгийн үйлчилгээ үзүүлж хамтран ажилладгийн хувьд энэхүү арга хэмжээнд тухайлсан хэд хэдэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан юм. Тухайлбал, бэлтгэн нийлүүлэгч болон худалдан авагч талуудын хооронд үүссэн авлагыг банк худалдан авах замаар бэлтгэн нийлүүлэгчид богино хугацааны санхүүжилт олгох факторингийн үйлчилгээ, мөн харилцагч байгууллага өөрийн дотоодын санхүүгийн програм болон банкны үндсэн систем хооронд API-аар холболт хийж, банкны үйлчилгээг өөрийн програмаар дамжуулан хурдан шуурхай авах боломжтой Corporate Gateway үйлчилгээний талаар тус тус мэдээлэл өгч, бүүт ажиллуулж буй.
Долоо хоногийн турш үргэлжлэх “Mining Week 2024 & MinePro 2024” арга хэмжээний үеэр бизнес эрхлэгчдэд зориулсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээний тухай ХААН Банкны асраар зочлон дэлгэрэнгүй мэдээлэл авч бизнесээ өргөжүүлээрэй.
2023 оны статистик тоогоор бизнес эрхлэгч томоохон корпорэйт аж ахуйн нэгж болон жижиг дунд бизнесийн байгууллагуудад олгосон нийт зээлээр ХААН Банк зах зээлд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй бол 2024 оны эхний хагас жилийн байдлаар нийт зээлийн багцын 50%-ийг бизнесийн зээл бүрдүүлж байна. Эдгээр тоон үзүүлэлт нь ХААН Банк эдийн засгийн бодитой өсөлт, үнэ цэнийг бий болгогч томоохон ААН байгууллага, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжигч банк гэдгийг харуулж буй.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
Сэтгэгдэл ( 0 )