“Талх Чихэр” ХК “TUV AUSTRIA”-гийн ГЭРЧИЛГЭЭ гардлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 10 сарын 03

“Талх Чихэр” ХК Олон улсын Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны “ISO 22000:2018” стандартыг талх гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт анх удаа амжилттай нэвтрүүлж, гэрчилгээгээ 2018 онд авч байсан бол 2024 онд Олон улсын “TUV AUSTRIA” хөндлөнгийн гаднын баталгаажуулалт, үнэлгээний байгууллагаар давтан баталгаажуулалтад амжилттай хамрагдаж, гэрчилгээгээ хүлээн авлаа.

"ISO 22 000" стандарт нь хүнсний үйлдвэрийн сүлжээнд /хэлхээ/ оролцож буй түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах гээд эцсийн дамжлага хүртэлх бүх үйл ажиллагааг зохицуулдгаараа онцлогтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top