Мал эмнэлгийн газар Төв аймгийн мал эмнэлгийн газартай хамтран ажиллана

2024 оны 10 сарын 08

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Мал эмнэлгийн газар Төв аймгийн мал эмнэлгийн газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус гэрээнд 2 улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, импортыг дэмжих, мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн таатай нөхцлийг бүрдүүлэх, хил дамжин халдварладаг мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top