ХААН Банк картаар үйлчлүүлэгч байгууллагууддаа зориулан "Онлайнаар ПОС-оо захиалаад аялаарай" урамшуулалт аяныг эхлүүллээ. Бизнес эрхлэгч та ХААН Банкны ПОС төхөөрөмжийг цахимаар үнэ төлбөргүй захиалснаар энэхүү урамшуулалт аянд оролцох боломжтой.
Тодруулбал, 2024 оны 10-р сарын 16-наас 12-р сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус аяны хугацаанд та Khan Merchant аппликэйшн болон merchant.khanbank.com вэбсайтаар дараах үйлчилгээнүүдийг авснаар урамшуулалт аянд оролцох боломжтой.
Аяны хүрээнд нийт зургаан харилцагчийг аяллын эрхээр урамшуулах ба урамшууллын эздийг 2024 оны 12-р сарын 19-нд ХААН Банкны албан ёсны Facebook хуудсаар шууд дамжуулан тодруулна.
Khan Merchant аппликэйшн болон merchant.khanbank.com вэбсайтаар авах боломжтой үйлчилгээнүүд:
Хүсэлт илгээх заавар: https://bit.ly/Kb1022
Нэмэлт ПОС авах заавар: https://bit.ly/Kh1022
Тохиролын эрх шалгах заавар: https://bit.ly/Kt1022
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл ( 0 )