Монгол Улсын гурван иргэн Буриадаас хатаасан жимс нутаг руугаа хууль бусаар авч явахыг завджээ. Дээрх иргэдийн тээшнээс нь хатаасан чангаанз, чавга, банана олдсон бөгөөд бүтээгдэхүүний нийт жин нь 250 кг байсан гэж "Восток-Телеинформ" Беларусь улсын Россельхознадзорын албанаас мэдээллээ.
Энэхүү зөрчлийг Россельхознадзорын газрын улсын байцаагч Буриадын гаалийн газрын мэргэжилтнүүдтэй хамтран хорио цээрийн ургамал эрүүл ахуйн хяналт шалгалтын үеэр Хиагт олон улсын шалган нэвтрүүлэх боомтод илрүүлжээ. Хяналт шалгалтын явцад ОХУ-ын нутаг дэвсгэрээс бүтээгдэхүүн экспортлохдоо ургамлын хорио цээрийн дүрэм, журам зөрчсөнийг илрүүлсэн байна.
“Экспортолсон бүтээгдэхүүнд ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ байхгүй байсан нь “Ургамлын хорио цээрийн тухай” холбооны хуулийг зөрчиж, хорио цээртэй организм тархах аюулыг бий болгож байна” гэж тус газраас тайлбарлажээ.
Одоогийн байдлаар ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу зөрчил гаргагчдын эсрэг гурван протокол үйлдэж, зохицуулалтад хамрагдсан бүтээгдэхүүнийг ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ олгохоор ОХУ-д буцаасан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Хорио цээртэй организм тархах байсан юм бол баригдаж буцаасан нь зөв юм биш үү ? Оросууд өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байгаа юм биш үү ?\nХортой жимс устгах гэж байсныг үнэгүй аваад нэвтрүүлэх гэж байсан бол яахав ?
PIZDUU OROSUUUD