ОХУ дараагийн удаа байд цохилт өгнө гэж Их Британид анхааруулав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 25

Их Британийн сөнөөгч хөлөг онгоц ОХУ-ын усан хилээр нэвтэрсэн хэрэгтэй холбогдуулан Вена хотноо болж буй Цэргийн аюулгүй байдал, зэвсэглэлийг хянах хэлэлцээнд оролцогч Оросын төлөөлөгчдийн тэргүүн Константин Гаврилов Хар тэнгист “Defender” сөнөөгч онгоцтой холбоотой хэрэг дахин давтагдвал дараа удаа хөлгийн хөдөлгөөний чиглэлд бус байд цохилт өгөх болно гэж Их Британид анхааруулжээ.

“Их Британийн Батлан хамгаалах яам “Defender” сөнөөгч хөлөг онгоц энхийн зорилгоор Украины усан хилээр гарсан гэж мэдэгдсэнд эгдүүцэж буйгаа нуух аргагүй байна. Дараагийн удаа бөмбөгийг хөдөлгөөний чиглэл дагуу бус байн дээр хаях болно гэж “далай тэнгисийн хатан хаан асан”-д сануулж байна” гэж Гаврилов Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын чуулга уулзалт дээр мэдэгджээ.

Болсон хэрэг явдалтай холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн яам Их Британийн элчин сайд Дебора Броннерт хатуу эсэргүүцэл илэрхийлсэн юм.  Түүнчлэн, ОХУ Хар тэнгист Их Британийн “Defender” хөлөг онгоцтой холбоотой хэргийг ЕАБХАБ-ын түвшинд тавих болно гэж ОХУ-аас тус байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Александр Лукашевич онцолсон байна.

Их Британийн “Telegraph” сонинд бичсэнээр, Британийн “Defender” сөнөөгч хөлөг онгоцыг Хар тэнгист орох эцсийн шийдвэрийг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон гаргажээ.

Тус хэвлэлийн мэдээллээр, Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб сөнөөгч хөлгийг тухайн чиглэлээр явуулах Батлан хамгаалахын сайд Бен Уоллесийн төлөвлөгөөтэй холбогдуулан санаа зовниж буйгаа илэрхийлж байжээ. “Эцсийн шийдвэрийг Ерөнхий сайдаар гаргуулахаар Даунин стрит рүү хүргүүлсэн ба “Defender” сөнөөгч хөлөг онгоцонд өнгөрсөн даваа гарагт тушаал иржээ гэж тус сонинд бичжээ.

Их Британийн “Defender” сөнөөгч хөлөг онгоц ОХУ-ын усан хилийг зөрчин, Крымийн Фиолент хошуу орчим гурван км гүн рүү оржээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, хилийн хамгаалалтын завь анхааруулах гал нээсэн бол Су-24М бөмбөгдөгч онгоц анхааруулга болгон хөлөг онгоцны хөдөлгөөний чиглэлийн дагуу бөмбөг хаяжээ.

Лондон цэргийн онгоц энхийн зорилгоор, олон улсын эрх зүйн дагуу Украины усан хилээр явж байсан гэж мэдэгдэж, хөлөг онгоц руу буудсан гэх мэдээллийг үгүйсгэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уа(192.82.77.235) 2021 оны 06 сарын 28

харваас тэнгэр газар шиг ялгаа stealth оросуудын хэдэн уурын хэдэн онгоц алуулдгын байгаа биздээ

0  |  0
Ааааа(202.21.108.23) 2021 оны 06 сарын 28

Оросуудыг айлгаж агшаах оролдлого амжилтад хүрэхгүй, бүүр дордоно гэдгийг Англичууд мэддэгүй л юм байх даа. Иванууд Англитай дайтахгүй зүгээр л аралыг нь далайн устай тэгшилчинэ шд.

2  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 06 сарын 28

Yag ymnedee delkhiin tyykhend Oros yls 4 udaa tom gadaadiikhanii dairaltiig yalj sunuuj baisan ylsuud.Napelon.Chnges.Getler.Khyatadiin dovtolgooniig delkhiin bykhel dainiig Orsuudiin yalataar duusaj baisan.Delkhiig olon zuun jil tsulumsun Amerka Angil 2 yls khonshog ni zagtanaad baikh shigee.Delkhiin tergyylegch zevsegtei yls gedegiigee kharyylaad ug .Umkhii Angil Amerka gakhainyydad.tyykh martasan ylsyydad sanyylaad ug.

3  |  15
11(202.179.25.125) 2021 оны 06 сарын 28

Англи гэхээр айж л дээ, тэрнээс биш Солонгосын иргэний тээврийн онгоцыг шууд сөнөөдөг хүүрнүүд

3  |  2
orosuudiin zoboo..(103.57.92.40) 2021 оны 06 сарын 28

orosuud tvmen zov ch dee.. har tengis angiliin ongots yugaa hiij kremiin hoigt oitoj ybah be dee. ene bol odoon hatgalag daa..

6  |  3
Top