Өмнөд Осетийн ард иргэд ОХУ-ын бүрэлдэхүүнд орох эсэхээ шийднэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

Өмнөд Осети ойрын үед ОХУ-ын бүрэлдэхүүнд орох эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулга явуулна гэж Өмнөд Осетийн парламентын спикер Алан Тадтаев мэдэгджээ.

Өмнөд Осетийн Ерөнхийлөгч Анатолий Бибилов ОХУ-ын бүрэлдэхүүнд орох хууль зүйн бүх алхмыг ойрын хугацаанд авах болно гэж мөн мэдэгдсэн байна. Шаардлагатай процедур Бүгд Найрамдах Өмнөд Осети Улсын үндсэн хуульд заасан. Үүний дагуу ард иргэдийн дуу хоолойг сонсоно. Хууль зүйн процедур дөрөвдүгээр сарын 10-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дуссан байх болно гэж Бибиловын хэвлэлийн төлөөлөгч онцолсон байна.

2008 оны наймдугаар сарын 26-нд ОХУ Өмнөд Осети, Абхазын бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрчээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.27.51) 2022 оны 04 сарын 01

Өмнөд Осети, Абхаз 2 ыг Грузинээс бүрэн тусгаарлаж бие даасан статустай болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол Крым, Донецк 2 шиг дайн дэгдээхэд хүргэнэ шүү.

0  |  0
Top