НАТО-гийн Цэргийн хорооны тэргүүн Стюарт Пич Хойд Атлантын цэргийн холбоо урьдын адил Крымийг Оросын харьяаных гэж хүлээн зөвшөөрөхгүй байгааг хэлжээ. Тийнхүү ОХУ-ыг Крымийн хойгийг орхихыг уриалсан байна.
НАТО-гийн вэб сайтад “Бид хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Орост хандан Крымийг орхиж, Украины зүүн хэсэгт дайчдыг дэмжихгүй байхыг уриалсаар байх болно” гэж бичжээ.
НАТО-гийн Цэргийн хорооны тэргүүн мөн Москвад хандан Украины далайчдыг суллахыг шаардсан байна. Тэднийг 2018 оны 11 дүгээр сард Оросын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэж буруутган баривчилжээ.
Саяхан тангарагаа өргөсөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Крымийн хойгийг Киевийн хяналтад эргүүлэн авна гэсэн билээ.
Тэгвэл Москвагийн зүгээс тийм зүйл байж болохгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Крымийн хойг нь 2014 оны гуравдугаар сард явагдсан бүх нийтийн санал хураалтаар оршин суугчдын дийлэнх нь Крымийг ОХУ-д нэгдэхийг дэмжиж байна гэсэн санал өгснөөр Оросын харьяанд орсон юм.
Сэтгэгдэл ( 5 )
НАТО өөрийнхөө л замыг засч байна, Европ Оросоос үгүй мөн их айх юм даа
Шал дэмий кремлийг украйнд нийлүүлсэн юм. Баруун украйныг польшуудад өгчихөөд польшуудаар арьсыг нь хуулуулж зүүн украйныг орсууд өөрсдөө авчихсан бол хэн хэндээ ашигтай эвтэй найртай байх байлаа. Польшийн дарлалд байж байхдаа таарсан украйнчууд.
УКРАЙНЧУУД бие дааж чадахгүй бол орсуудийгаа дагаад дуугаа дуулаад явбаас болоо бишүү,,,украйн үндэстэн-ястан гэж байх биш ЭХОРНЫ ДАЙНЫ ХҮНД ОН ЖИЛҮҮДЭД орсуудтай хамт тэмцэсний эцэст РЕСПҮБЛИКА болж үлдээ биздээ. АНУ -г дагаж гүйгээд хаана очих вэ.
Крым бол түүхээсээ о Оросын нутаг! Крым исторически является Российской территорией! Никаких уступок!
хуц гээрэй,,