Их Британи Оросын 14 иргэний эсрэг хориг тавилаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

Их Британи улс Оросын хуульч Сергей Магнитскийн хэрэгтэй холбоотойгоор ОХУ-ын 14 иргэнийг хориг арга хэмжээнийхээ жагсаалтад оруулжээ. Тус улс олон улсын авлигын эсрэг шинэ хоригийнхоо жагсаалтад,

Оросын Татварын гэмт хэрэгтэй тэмцэх газрын орлогч дарга Артем Кузнецов,

Мөрдөн байцаах газрын мөрдөгч асан Павел Карпов,

Мөрдөн байцаагч Станислав Гордиевский, Олег Уржумцев,

Нийслэлийн татварын хяналт шалгалтын газрын дарга Ольга Степанова болон түүний нөхөр Владлен Степанов, Елена Химина,

Хуульч Андрей Павлов, Юлия Майорова,

“Гранд-Актив” компанийн ерөнхий захирал Алексей Шешеня,

Бизнес эрхлэгч Вячеслав Хлебников, Виктор Маркелов,

“Хадгаламжийн банк”-ны хамтран эзэмшигч Дмитрий Клюев, Геннадий Плаксин нарыг багтаажээ.

Их Британийн хоригийн жагсаалтад нийт зургаан улсын 22 хүний нэр багтсан байна. ОХУ-аас гадна Гватемал, Судан, Хондурас, Никарагуа, ӨАБНУ-ын иргэд олон улсын авлигын эсрэг хоригт багтжээ. Эдгээр хүний Их Британи дахь хөрөнгийг нь царцааж, тус улсын нутаг дэвсгэрт нэвтрэхийг нь хориглож байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top