Их Британи ОХУ-тай дипломат хэлэлцээ хийхэд бэлэн бөгөөд дипломат ажиллагааг урагшлуулах боломжтой гэж Даунинг стрит үзэж байна.
Лондон нь Оросын хөрш орнуудынхаа талаар баримталж буй дайсагнасан бодлогыг номхтгох чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтын тэргүүн эгнээд байна гэж Их Британийн Засгийн газар мэдэгдээд, сүүлийн хоёр долоо хоногт тус улсын холбогдох сайд нар НАТО-гийн гурваас дээш гишүүн орны сайд нартай үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцсэн гэжээ.
“Бидэнд хүч хэрэглэсэн дипломат ажиллагаа бус жинхэнэ дипломат ажиллагаа хэрэгтэй. Эвслийн хувьд хязгаар тогтоож, буулт хийхгүй зарчмууд байдгийг тодорхой мэдэгдэх ёстой. Үүнд НАТО-гийн холбоотон улс бүрийн аюулгүй байдал, Европын ардчилсан орон бүр НАТО-д элсэх эрх хамаарна” гэж Их Британийн Засгийн газар мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )