Их Британийн эрх баригчид Бразил, Энэтхэг, Хятадтай харилцаагаа сайжруулахад чиглэсэн дипломат хүчин чармайлт тавьж байна. Энэ нь эдгээр улсын Оростой тогтоосон хамтын ажиллагааны түвшинг бууруулах зорилготой юм гэж Их Британийн “inews” сонин мэдээлжээ.
Саяхан Бразилд болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй яриа хэлэлцээ хийсэн юм. Түүнээс гадна Стармер Бразилын Ерөнхийлөгч Луис Инасу Лула де Сильва-д бараалхсаныхаа дараа Бразил улс ирээдүйд гаргах бүх бондоо Лондоны хөрөнгийн биржид байршуулж эхлэхээр болсон тухай зарласан байна.
Их Британийн ерөнхий сайд мөн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, хоёр улсын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах яриа хэлэлцээг сэргээх тохиролцоонд хүрчээ. Олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ Их Британийн ерөнхий сайд Бразил, Энэтхэг, Хятадтай хамтран ажиллах нь эдийн засгийн ашиг тустай гэж ярьж байв. Тус сонины дипломат эх сурвалжийн мэдээлснээр, Лондон бас эдгээр орныг Өрнөдтэй илүү нягт холбож, Оросыг олон улсын тавцанд ганцаардуулах улс төрийн зорилго, найдлага тавьж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хуцваа