Ази, Номхон далайн бүс нутагт нээлттэй эдийн засаг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулахад бэлэн байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 15

 

“Хятадын эрх баригчид Ази, Номхон далайн бүс нутагт нээлттэй эдийн засаг бүрдүүлэхэд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна. Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн орнуудын удирдагчдын албан бус 31 дэх уулзалтад оролцож, бүх талуудтай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгджээ.

БНХАУ-ын даргын бичгээр гаргасан мэдэгдлийг тус улсын Гадаад харилцааны яам Хятадын удирдагчийг Лима хотод хүрэлцэн ирсэн өдөр тараасан байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд тус дөхөм үзүүлж, цэцэглэн хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутгийг хамтын хүчин чармайлтаар цогцлоох хүсэлтэй байгаагаа тэрээр илэрхийлжээ.

БНХАУ-ын дарга арваннэгдүгээр сарын 17 хүртэл Перу улсад төрийн айлчлал хийснийхээ дараа “Их 20"  бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Бразилыг зорих юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top