Трамп Путиныг “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад урих уу

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Майамид болох “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад урихаар төлөвлөж байна гэж Washington Post хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ.

Дээд хэмжээний уулзалт Майами хотноо энэ оны арвинахоёрдугаар сард хийхээр товлоод байна. Доналд Трампын Майами дахь Дорал гольф ресортод болох уулзалтын урилгыг хараахан илгээгээгүй байна.

Цагаан ордны тэргүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ В.Путины ирэх дээд хэмжээний уулзалтад оролцвол хэрэгтэй болохыг онцолжээ. Гэсэн хэдий ч тэр Орос улсыг тус уулзалтад урьсан эсэхийг мэдэхгүй гээд Путин ирнэ гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна.

ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Александр Панкины мэдээлснээр, ОХУ АНУ-д болох “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад уригдсан байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОХУ-ын Ерөнхийлөгч “Их 20” бүлгийн уулзалтад оролцох тухай шийдвэр гараагүй гэж мэдээлжээ.

2022 онд Украинд халдсаны дараа Оросыг олон улсын тавцанд тусгаарласныг сулруулах чиглэлд АНУ-ын Ерөнхийлөгч хүчин чармайлт гаргасаар байна гэж Францын AFP агентлаг тодруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top