Трамп, Пуутин нар утсаар ярьж, Унгарт уулзахаар тохиролцжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 17

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар пүрэв гарагт утсаар ярьснаар Америкийн “Томагавк” далавчит пуужингуудыг Украинд нийлүүлэх асуудал яригдахааргүй болж байх шиг байна гэсэн санааг Вашингтон дахь Цөмийн судалгааны хүрээлэнгийн захирал, профессор Питер Кузник сэтгүүлчдэд илэрхийлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 17-нд Цагаан ордонд Украины удирдагч Владимир Зеленскийтэй уулзахын өмнө Оросын Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, Унгар улсад дахин уулзахаар тохиролцсон нь үйл явдал маш нааштай өрнөж байгаагийн илрэл ажээ.

“АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нар хоёр улсын удирдагчдын Будапештэд болох уулзалтаас өмнө Украинд энх тайван тогтоох асуудлаар эерэг үр дүнд хүрэх суурь зарчмыг бэлтгэх байх хэмээн найдах л үлдлээ” гэж Америкийн профессор тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, Путин болон Трамп нар бас хоёр улсын худалдааны харилцааны ирээдүйг хөндөн хэлэлцсэн аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbb(197.211.63.180) 2025 оны 10 сарын 17

Кредитите Albaker предлагат парични заеми от 5 000 до 50 000 евро, а също така финансираме проекти от 50 000 до 300 000 евро на годишна лихва за всяко лице или фирма, които се нуждаят от заем. Пари за задоволяване на част от нуждите им.\nАко имате нужда от помощ, моля, уведомете ни колко имате нужда и желания период на изплащане. Бърз кредит и безкраен стрес при плащанията. Имейл: albakerloanfirm@gmail.com\nWhatsApp 13075431042

0  |  0
Top