Путин, Трамп нар утсаар ярив

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 09 сарын 09

АНУ-ын төлөөлөгчид Москва, Киевт айлчилсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьжээ.

Талууд Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф, хүргэн Жаред Кушнерийн Москва, Киевт хийсэн айлчлалын үр дүнг эергээр үнэлж, Украины хямралыг зохицуулах асуудлыг хөндсөн байна. Трампын зүгээс мөргөлдөөнийг аль болох богино хугацаанд зогсоох хүсэлтэйгээ илэрхийлж, ингэснээр хоёр улсын харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх боломжтой болохыг онцолсон байна.

Путин хоёр гүрний бүтээлч хамтын ажиллагааг сэргээхийн төлөө буй Цагаан ордны тэргүүний хандлагыг үнэлж, дайны талаар дэлгэрэнгүй мэдээлээл өгчээ. Тэрбээр мөн ОХУ-ын зүгээс Европын орнуудын эсрэг түрэмгийлсэн төлөвлөгөө байхгүй болохыг онцлон тэмдэглэжээ.

Үүнтэй зэрэгцэн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Доналд Трамптэй энэ сарын 20-оор уулзахаар төлөвлөж буйгаа илэрхийлсэн байна.

Цагаан ордны зүгээс энэхүү мэдээллийг батлаагүй байна.

Зеленськийн ярьснаар, тэрбээр Трамптай Украинд зэвсэг нийлүүлэх асуудлыг хөндөхөөр төлөвлөж байна. Энэ асуудлыг тэрбээр Стив Уиткофф, Жаред Кушнер нартай мөн ярилцжээ. Зеленськийн хэлснээр, энэ өвөл Украины хамгаалалтад 300 пуужин шаардлагатай байгаа аж.

Мягмар гарагт Герман Украинд PAC-2 пуужин нийлүүлэхээ мэдэгдэж, Европын орнуудад хандан Берлиний жишээг дагахыг уриалжээ. Үүнтэй зэрэгцэн Их Британи Киевт 135 сая ам.долларын багц гаргахаа мөн мэдэгдээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (118.221.147.99)  2026 оны 09 сарын 09

Хятдын тамхийг шинжилсэн чинь зүгээр хогнууд нунтаглаад цаасанд боогоод тамхи гэж зардаг. Мэдээж үнэртэн цацдаг. Архи нь ч гэсэн химийн бодисоор хийсэн хортой спирт, хүнсний спирт биш. Хүнсний ногоо жимсэндээ маш их хор хийдэг нь илэрч. Солонгосууд хятдад хийсэн хортой хуурамч дууриамал бараагаа монголд зардаг гэж байна шүү. Солонгос бараанд ч итгэх юм биш

0  |  0
Зочин (118.221.147.99)  2026 оны 09 сарын 09

Удахгүй гималайн цас хайлахад түвдийн хуурамч хоосон шашин тус болохгүй бүгд үерт үхнэ. Түвдэд түвдүүд устаад хятад царайнууд л байдаг болсон . Ийм л өөрийгөө ч хамгаалах чадваргүй хуурамч шашин гэдэг нь нотлогдлоо. Шал худлаа мааниуд огт байхгүй худал бурхнууд . Түвдүүдийн бурхан болно гэж юу байсын бурхад түвдүүдийг юу гэж бурхан болгож өгөхийн хэрэггүй байхгүй юу

0  |  0
Зочин (118.221.147.99)  2026 оны 09 сарын 09

Хятдын хүний наймаа эрхэлдэг мафиуд өмнөд азийн бараг бүх оронд байдаг болж. Хятдад хүний эрхтний наймаа хэрээс хэтэрч олон хүүхэд залуучууд алга болдог болсон . Гадаадынхныг өндөр цалинтай ажилд оруулах нэрээр хуурч аваачиж хүчээр тансаг баян юм шиг хуурамч видео хийлгэж зураг авах эсвэл эрхтнийг нь авч зарах хэрэг гарсаар байгаа. Эрхтэн зарахыг зөвшөөрсөн хууль гаргана гэдэг бол цэвэр хятдад монголчуудын эрхтнийг зарах хэрэг тул энэ баталсан хүмүүсийг алах хэрэгтэй маш аюултай хятдын тагнуулууд байна.цаашаа тараа

0  |  0
Top