Трамп, Путины нарын уулзалтын эрсдэлүүд ба боломжууд

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 22

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын Украины дайныг зогсоох асуудлаар Будапешт хотноо хийх дээд хэмжээний уулзалт шударга бус. Гэхдээ Газын зурвасын жишээ АНУ-ын ерөнхийлөгч хүлээлтээс илүү үр дүнд хүрдэг болохыг харуулав гэж Deutsche Welle-д сэтгүүлч Дирк Эммерих (Dirk Emmerich) бичжээ.  

Трамп, Путин нарын уулзалтын талаарх мэдээ гараад удаагүй байгаа ч Германы олон шинжээчид Цагаан ордон, Кремлийн тэргүүн нарын ээлжит дээд хэмжээний уулзалт ямар ч үр дүнд хүрэхгүй гэдэгт санал нэг байна. Путин ирэх уулзалтыг гоё гэрэл зургийн төлөө ашиглаж, Трампыг дахин хоосон үлдээнэ. Ийм дүр зургийг бид наймдугаар сард Аляскад болсон уулзалтын дараа харсан гэжээ.

Мэдээж хэрэг Цагаан ордны тэргүүн ийм эрсдэлийг тооцоолж байгаа ч дахин нэг гайхамшгийг бүтээхээр сэтгэл шулууджээ. Түүний Газын зурваст гал зогсоох хэлэлцээр үнэхээр гайхалтай болсон. Харин одоо Трамп Украины дайныг зогсоохыг хүсэж байна.

Европын Холбоонд барьсан гэнэтийн бэлэг

АНУ-ын ерөнхийлөгч Путин зөвхөн түүнтэй хэлэлцээ хийнэ гэдгийг мэдэж байгаа тул энэхүү уулзалтад очиж байна. Аляскагийн уулзалтын нэгэн адил талууд Украины талаас газар нутгаа өгөх асуудлыг хэлэлцэнэ. Энэ тохиолдолд дайн зогсоно гэж Трамп найдаж байгаа. Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Цагаан ордонд өмнөх шигээ хатуу сануулга авсан. Хэрэв тэр буулт хийхгүй бол Путин түүнийг устгана гэж Доналд Трамп мэдэгдсэн гэх. Зеленськийтэй уулзахаасаа өмнө Киевт нийлүүлнэ гэж байсан алсын зайн Tomahawk далавчит пуужингийн талаар огт хөндөөгүй байна.

Европын Холбоонд, тэр дундаа Германд Трамп, Путин нарын ээлжит уулзалтын талаарх мэдээг гайхаж хүлээн авчээ. Гал зогсоох тухай нэг ч үг байхгүй, Украинд олгох баталгааны талаар ч нэг үг байхгүй. Гэтэл эдгээр нөхцөлийг Аляскагийн уулзалтын дараа Вашингтон хотноо Германы канцлер Фридрих Мерц тэргүүтэй Европын удирдагчид Цагаан ордны тэргүүнд Путинтэй хийх хэлцлийн үеэр хөндөхийг хүссэн. Тэр үед Путин европчуудын хөндлөнгийн оролцоог дараа дараагийн яриа хэлэлцээг царцаах, Украинд өгөх цохилтуудаа хүчирхэгжүүлэх, ЕХ-г энх тайвныг тогтооход чиглэсэн АНУ-ын ерөнхийлөгчийн хүчин чармайлтыг нурааж байна гэж буруутгахын тулд шалтаг болгон ашигласан.

Будапештийн дээд хэмжээний уулзалт боломжуудын шинэ цонх

Гэхдээ эл уулзалтыг өөр өнцгөөс харж үзэхэд гэмгүй. Будапештийн уулзалтын хамтаар боломжуудын шинэ цонх дахин нээгдэж байна. Анкорижд бүтэлгүйтсэн яриа хэлэлцээний дараа дайн удахгүй дуусна гэсэн найдвар бараг тэг болсон. Харин өдгөө нөхцөл байдал өөрчлөгдөж байна.

Доналд Трамп сонгодог дипломат логикоор хөдөлдөггүй. Гэвч Газын зурвасын жишээнээс харвал тэр олон хүний санаснаас илүү өндөр үр дүнд хүрдэг ба үүнийг нь дутуу үнэлэх учиргүй. Трамп аль болох богино хугацаанд тохиролцоонд хүрэхийг эрмэлздэг. Аляскад энэ нь бүтэлгүйтсэн тул өдгөө хоёрдох оролдлого хийж байна. Хэдхэн хоногийн өмнө Трамп Украинд Tomahawk пуужин нийлүүлэхэд бэлэн байснаа хожим нь энэ санаанаасаа ухарсан нь түүний тууштай бус байдлын илэрхийлэл гэхээсээ илүүтэйгээр Путинд өгсөн дохио байсан. Тохиролцоонд хүрэх болсон гэсэн дохио.

Анкорижд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Путиныг бизнесийн томоохон төлөөлөгчид дагалдан ирсэн. Талууд Хойд туйлын хамтран эзэмших, түүхий эд нийлүүлэх, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн сэргээх зэрэг асуудлуудыг хэлэлцжээ. Гэхдээ энэ тал дээр ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Магадгүй Трамп үүгээр Путиныг урхидахыг оролдож байх талтай. Оронд нь дайныг төгсгөхийг зөвшөөрүүлэх. Вашингтон, Москвагийн хоорондын хаалттай шугамаар ийм арга барил боломжит хувилбар гэсэн дохио өгч байгаа ч юм билүү? Ямартаа, үгүйсгэх аргагүй.

Трамп дахин бүтэлгүйтэхийг хүсэхгүй

Ийм л энх тайвныг Киевт тулгах байв. Үүний эсрэг Украин болон ЕХ ширүүн эсэргүүцэх байв. Хэрэв Трамп, Путин нар энх тайван тогтоох тохиролцоонд хүрвэл юу болох вэ? Зеленськийд эсэргүүцэх боломж үлдэхгүй. Буруу харж уйлж, зөв харж инээхээс өөр аргагүйд хүрнэ. ЕХ ч мөн адил шүдээ зуун, хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголтгүй болно.

Бундестагийн орлогч дарга Омид Нурипур тус уулзалтын талаар хэлэхдээ Путинтай яриа хэлэлцээ хийх бус баривчлах хэрэгтэй гэж мэдэгдэж байсан. Гэхдээ эл мэдэгдэл нь сонины тод гарчиг төдий. Харин бодит байдалд хортой өдөөн хатгалга юм. Трамп, Путин нарын тохиролцоо шударга бус гэдэг нь үнэн. Олон улсын эрх зүйтэй ч ямар ч холбоогүй. Эл тохиролцоо нь хүйтэн энх тайвныг тогтооно. Ирээдүйд дайн дахин дэгдэх эрсдэлтэй. Путин ч Трампын саналтай нийлэхгүй байх талтай.

АНУ-ын ерөнхийлөгч түүний тоглоом өндөр эрсдэлтэй гэдгийг ойлгож байгаа. Мөн дахин бүтэлгүйтэх эрхгүй гэдгээ ч ойлгож байгаа. Энэ тохиолдолд Трамп өөрт нь итгэх итгэлийг бүрэн алдана. Өдгөө нээгдэж буй боломжуудын цонх дахин хаагдана. Магадгүй удаан хугацаанд. Тиймээс Будапештийн дээд хэмжээний уулзалтыг урьдаас бүтэлгүйтнэ гэж мэдэгдэх нь буруу бөгөөд хариуцлагагүй явдал юм. Шинэ яриа хэлэлцээнд боломж олгох нь зүйтэй.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(102.89.76.205) 2025 оны 10 сарын 23

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд $780,000 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би $780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа

0  |  0

polkmnoipk(197.211.63.152) 2025 оны 10 сарын 22

Albaker krediti предлагат банкови кредити 5000-аас 50 000 евро, които финансираме болон проекти нь 50 000-аас 300 000 евро на годишна база за всяко лице эсвэл четвъртък, на който е необходим кредит. Novac за удовлетворяване на някои техните потребности.\nАко ви е необходима помощ, моля ви да ни хэрэгцээе колко ви е необходимо и желателно периодът да бъде отплатен. Бързи кредит и безкрайни стрес плащания. Цахим хаяг: albakerloanfirm@gmail.com\nWhatsApp 13075431042

0  |  0
Top