“Их 20” бүлгийн удирдагчид тунхаг батлав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 19

“Их 20” бүлгийн удирдагчид Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр тунхаг батлав. Тунхагт “Их 20” бүлгийн удирдагчид 2024 оны арваннэгдүгээр сарын 18-19-нд Рио-де-Жанейро хотноо уулзаж, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилт, хямралыг хэлэлцэж, тогтвортой, тэнцвэртэй, оролцоотой хөгжлийн төлөө байр сууриа илэрхийлэв” хэмээн онцолжээ.

Баримт бичигт өлсгөлөн, ядууралтай тэмцэх, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон эрчим хүчид шилжих, дэлхийн засаглалын институтүүдийг шинэчлэх чиглэлд авах арга хэмжээг тусгажээ. Талууд Украины хямралыг зохицуулахад чиглэсэн бүхий л бүтээлч санаачилгыг сайшааж, цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг цогцлоох, Ойрх Дорнод дахь нөхцөл байдал санаа зовниж буйгаа илэрхийлэв. Талууд мөн дэвшилтэт татварын системийн нэвтрүүлэх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрчээ.

“Их 20” бүлэгт Австрали, Аргентин, Бразил, Их Британи, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Канад, Хятад, Мексик, Саудын Араб, АНУ, Турк, ОХУ, Франц, БНСУ, Япон болон Европын холбоо, Африкийн холбоо ордог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top