“Их 20”-ын уулзалтын үеэр 9000 гаруй цэргийн албан хаагч ажиллана

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 14

Бразилын Рио де Жанейро хотод арваннэгдүгээр сарын 18-19-нд болох “20-ийн бүлгийн” дээд хэмжээний уулзалтын үеэр аюулгүй байдлыг хангахад 9000 гаруй цэргийн албан хаагчийг дайчилна гэж Бразилын Батлах хамгаалах яам мэдээлсэн байна.

Бразилын эрх баригчдын мэдээлснээр, дээд хэмжээний уулзалтад гадаадын төлөөлөгчдийн 56 бүрэлдэхүүн оролцох ажээ. Энэ үеэр аюулгүй байдлыг хангахад тус улсын хуурай замын цэрэг, тэнгисийн болон агаарын цэргийн хүчний албан хаагчдыг татан оролцуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top