ДНБ-ий өсөлтийн талаарх ШИНЖЭЭЧДИЙН ТААМАГ буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 11 сарын 01

Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгааг Төв банкнаас  2024 оны наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 3-ныө дрүүдийн хооронд банкуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар, судалгааны болон үнэт цаасны компаниудын нийт 21 шинжээчийн дунд явуулжээ. 

Шинжээчид эдийн засгийн өсөлтийн төлөвийг хэрхэн авч үзсэнийг хүргэе. 

2024 оны эхний хагас жилийн байдлаар бодит ДНБ-ий жилийн өсөлт 5.6% гарсан. Энэ нь өмнөх улирлын шинжээчдийн таамаглалын дунджаас 1.4 нэгж хувиар бага гаржээ. Шинжээчид бодит ДНБ-ий жилийн өсөлт 2024 оны III улиралд 5.9%, 2025 оны II улиралд 6.0%  гэж таамаглаж байна.

Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалын тархалтыг авч үзвэл 2024 оны III улиралд 5.0-5.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 30.6% байна. Өмнөх улирлын судалгаагаар 2024 оны III улиралд өсөлт 7.0-7.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 27.2% гэж таамаглаж байжээ.

Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалыг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулахад буурах хандлага ажиглагдаж байна.

Шинжээчид 2024 оны III улирлын бодит ДНБ-ий жилийн өсөлтийг өмнөх улирлын судалгаагаар 6.8%-д хүрнэ гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 5.9% байна гэж таамаглажээ

Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалыг тоон хариултын медиан болон таамаглалын тархалтын дундаж утгаар тооцон үзэхэд дундажтай ойролцоо түвшинд буюу 5.8-6.0%  орчимд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top