Молдовын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Майя Санду тэргүүлж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 04

 

Молдовын одоогийн ерөнхийлөгч Майя Санду тус улсын төрийн тэргүүний сонгуулийн хоёрдугаар шатанд тэргүүлж байна.

Тус улсын Сонгуулийн төв комисс арван нэгдүгээр сарын 3-нд болсон сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтын саналын хуудаснуудын 98,87%-ийг боловсруулж гаргасан дүнгээр Санду 55,03%-ийн саналаар тэргүүлж байгаа бол өрсөлдөгч Стояногло 44,97%-ийн санал аваад байгаа ажээ.

“Намайг дэмжсэн болон миний өрсөлдөгчийн төлөө саналаа өгсөн хүмүүсийн аль алины дуу хоолойг би сонссон болохоор нийт иргэдийнхээ хувьд ерөнхийлөгч нь байх үүрэг хүлээх болно. Бид нийгмийн нэгдэл нягтралыг хангахыг хүсэж байна” гэж Санду хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. “2025 оны парламентын сонгуулиас өмнө авлигын эсрэг хийх тэмцлийг идэвхжүүлэх, хуулийн шинэчлэлийг түргэтгэх зорилт бидэнд тулгарч байгаа бөгөөд энэ чиглэлд шинэ аргуудыг шуурхай хэрэглэнэ” гэж тэр хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top