“Ирээдүйгээ бүтээхдээ” Олон улсын симпозиум болж байна

Админ | Zindaa.mn
2024 оны 11 сарын 05

“Орос Улс” Үндэсний төвд зохион байгуулж буй “Ирээдүйгээ бүтээхдээ” Олон улсын симпозиум нь өнөөгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх болон хамтын ирээдүйн дүр төрхийг зохиомжлон боловсруулах боломж олгосон улс хоорондын хэлэлцүүлгийн хосгүй талбар байх ажээ. Түүнд эрдэмтэн, судлаач, ирээдүй судлаач, урьдчилан таамаглагч, уран зөгнөлт зохиолчид болон засаг захиргааны төлөөлөгчид оролцож байна.

 Симпозиум нь бараг бүх тивээс гадаадын илтгэгч нарыг цуглуулж байгаа нь янз бүрийн соёл болон улс орны төлөөлөгчдийн хооронд мэдлэг, туршлага солилцох нээлттэй талбар бүрдүүлэх боломж олгох юм байна.

Олон улсын салбар хуралдаан нь Симпозиумын чухал чиглэл бөгөөд олон улсын хамтын ажиллагаа, улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлж, шинэ хэлхээ холбоо, түншлэл тогтоох боломж олгох ажээ. 

“Симпозиумын хөтөлбөрт “Хүний ирээдүй”, “Технологийн ирээдүй”, “Олон туйлт дэлхийн ирээдүй”, “Соёл иргэншлийн ирээдүй” гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд 60 гаруй арга хэмжээ явагдана. Симпозиумд Австри, Аргентину, Армени, Болгар, Унгар, Египет, Энэтхэг, Испани, Итали, Иран, Хятад, Канад, Кувейт, АНУ, Саудын Араб, Серби, Сири, Турк, Франц зэрэг дэлхийн 87 улсын 3000 гаруй төлөөлөгчид оролцож байна” гэж зохион байгуулагчид нь сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

“БРИКС-ийн гишүүн орнууд дэлхийн эдийн засгийн өсөлтөд тогтвортой давамгайлж байгаа бөгөөд энэ нь олон тооны хүчин зүйлтэй холбоотой бодит үйл явц юм” гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Максим Орешкин “Ирээдүйгээ бүтээхдээ” Олон улсын симпозиум дээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

 Симпозиумын нээлтийн хүрээнд хүн төвтэй дэлхийн ирээдүйн тухай ярилцах санааг дэмжсэн үзэсгэлэн гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top