Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс дараах зүйлийг тодрууллаа.
-Цахилгаан, дулааны үнийг нэмэх нь тодорхой болсон. Гэхдээ яг хэзээнээс, хэдэн хувиар нэмэх тал дээр эцсийн шийдвэр гараагүй гэх юм. Энэ талаар товчхон мэдээлэл өгнө үү?
-Тог, цахилгааны үнийг нэмэх эсэх асуудалд Эрчим хүчний зохицуулах хороо бусдын нөлөөнд автахгүйгээр шийдвэр гаргах хуультай. Гэхдээ Эрчим хүчний реформын үндэсний хорооноос энэ асуудлыг түр хойшлуулах саналыг гаргасан гэдэг мэдээлэл авсан. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг зарим төрийн өмчит компанийн засаглал нь ил тод биш байна гэх хардлага бий. Тэр хардлагатай холбоотойгоор л түр хойшлуулах саналыг гаргаад байна гэж ойлгосон.
-Эрчим хүчний зохицуулах хороо чиг үүргээ биелүүлж чадаж байна уу. Салбарын сайдын хувьд хэрхэн харж байна вэ?
-Чадах ёстой. Өөр арга байхгүй.
-УИХ-ын зарим гишүүн эрчим хүчний реформ хийх ёстой гэж мэдэгдсэн. Гэтэл иргэдийн зүгээс үнэ нэмэхийг хүлээж авахгүй, эсэргүүцэж байгаа дүр зураг байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Наад асуудал чинь тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэгтэй л агаар нэг юм. Эрчим хүчний салбарт реформ хийхдээ өртөгт нь хүрэхгүйгээр үр ашгийн тухай ярих, засаглалыг сайжруулах асуудал бол утгагүй болчихоод байгаа юм. Тэгэхээр өртөгт нь ойртуулсныхаа дараа хувийн салбарын хөрөнгө оруулалтыг оруулах юм бол олон нийтийн хяналтад автоматаар орчихно.
-Тог, цахилгааны үнийг яг хэдэн хувиар нэмэх юм бэ?
-Хэд, хэдэн хувилбар байгаа нь үнэн. Нэмэх тухай биш алдагдалтай байгаа үнийг өртөгт нь ойртуулах тухай л асуудал юм. Түүнээс ашгийн тухай ярих нь утгагүй.
-Тэгвэл энэ өвөл цахилгаан хязгаарлах уу?
-Цахилгаан хязгаарлахыг үгүйсгэхгүй. Манай улсын эрчим хүчний хэрэглээ оргил ачааллын үедээ 12 хувиар өсөөд байна. Цаашид хэрэглээ 230-240 мВт-аар нэмэгдэх болов уу гэх тооцоо, хүлээлттэй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Огцор