Биржээр 256.0 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 11 сарын 06

“Эрдэнэс Тавантолгой” ХК өчигдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 40 багц буюу 256.0 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа.

Арилжаанд есөн худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 48.8 ам.доллароос эхлэн дуудаж, 56.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нийт 111 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 23.6 сая тонн нүүрс борлуулаад байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь Тавантолгойн бүлэг ордын нүүрсийг сорчлон олборлохгүй, олборлосон бүх төрлийн нүүрсийг борлуулах бодлого баримтлан ажиллаж байгаа ба үүний илрэл нь Биржээр борлуулсан нийт нүүрсний 11.2 сая тонн буюу 47%-ийг нь 1/3 коксжих нүүрс бүрдүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top