Санхүүгийн салбарын ТОЙМ гарлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 11 сарын 14

Санхүүгийн зохицуулах хорооноос улирал бүр эрхлэн гаргадаг “Санхүүгийн салбарын тойм” 2024 оны гуравдугаар улирлын тойм гарлаа. Тойм мэдээ нь нийт 9 бүлэгтэй ба бүлэг тус бүр салбарын төлөв, хүртээмжийн үзүүлэлт, бүтээгдэхүүн үйлчилгээ, ашигт ажиллагаа, тогтвортой байдал, бодлого зохицуулалтын талаарх мэдээллийг багтаасан. Үүний зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн бүлгээс уул уурхай гаралтай түүхий эдийн зах зээл /дуудлага арилжаа/ -ийн тоон мэдээлэл, банк бус санхүүгийн байгууллагын бүлгээс ногоон зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон сэндбокс бүлгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн тоон мэдээлэлтэй шинээр танилцах боломжтой.

Улирал бүл тогтмол гардаг санхүүгийн салбарын энэхүү тойм мэдээнээс салбарын ерөнхий төлвийг инфографик, товч, хураангуй, сонирхолтой байдлаар харуулахыг зорьдог ба хавсралтад дэлгэрэнгүй мэдээлэл багтсан. 

“Санхүүгийн салбарын тойм 2024 оны 3 дугаар улирал” энд дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top