Энхтайваны гүүрийг өргөтгөж, талбай хүртэлх замыг 6 эгнээтэй болгоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 11 сарын 18


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудыг өчигдөр танилцуулсан билээ. 

Түгжрэлийг бууруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд их багтаамжийн олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлж, хоёр түвшний замуудыг барихаар төлөвлөжээ. 

Тодруулбал, ирэх дөрвөн жилд BRT буюу тусгай замын автобусны хоёр шугамыг хийж гүйцэтгэнэ. Үүний нэг шугам нь Буянт-Ухаа орчмоос Яармагийн замаар яваад гүүрээр гараад 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс буцаж эргээд явдаг байхаар төлөвлөлт хийгдсэн байна.

Энхтайваны гүүрний зорчих хэсэг нь хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй учир нарийн зам дээр тусгай замын автобус яваад эхэлбэл түгжрэл бүр дийлдэхээ болино гэж үзсэн учир Энхтайваны гүүрийг өргөтгөж, Тэмээтэй хөшөөнөөс талбай хүртэлх замыг бүхэлд нь зургаан эгнээ болгох зураг төслийн тендерийг зарлахаар төлөвлөжээ.
 


Мөн хөнгөн галт тэрэг, LRT, трамвай нь нэг нэр томьёо бөгөөд трамбайны урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулах ажлыг хийж байгаа аж.

Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан босоо тэнхлэгийн нэг шугамыг хийнэ. Уг шугамын чиглэлийг Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл явдаг байхаар төлөвлөсөн.

Трамвайг хийж хэрэгжүүлэхэд гурван жил зарцуулах бөгөөд метроны төсөвт өртгөөс 10 дахин бага. Түүнчлэн төв талбай дээр метро, BRT, трамбайны бүх уулзах цэгүүдийг хийхээр төлөвлөж байгаа ажээ.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аарган(139.5.216.241) 2024 оны 11 сарын 18

Энх тайваны өргөн чөлөөнөөс урагш хөгжөөд байдаг.Хойд зүгрүү юу хийвээ.Богд уулын араас хот руу зам гүүр тавиад байдаг.Сэлбэ төсөл чинь үнэн юм бол тэндээс зам тавиач.Худлаа хуцаад өөрсдийгөө тордоод байх юм.Долоон буудал 17-р сургууль байнга түгжирнэ.Сэлбэ төслөө хийж гэмээ нь хаагуур хот руу оруулах гээд байна.

0  |  0
(89.215.50.214) 2024 оны 11 сарын 18

Хуцаад байгаач ээ. Төв шуудангийн болоод тэмээтэй хөшөөтэй уулзварууд дээр очоод л гацна шүү дээ. Зүгээр л уулзварынхаа нэвтрүүлэх чадлыг нь нэмэгдүүлэх арга зам хайгаач. Зам нарийн байгаагаас болж түгжрэл үүсч байгаа биш, уулзваруудын чинь ачаалал хэтэрч байгаа болохоор л түгжирч байна. Уулзваруудаа 2 түвшинд зөрүүлэх боломжийг эрэлхийлж, ажил болговол илүү үр дүнтэй. Энүүхэнийг мэдэхгүй байна гэж бодохоор л эмгэнэлтэй байна.

2  |  1
Өххөахөуб(202.9.41.23) 2024 оны 11 сарын 17

Уих шигдсн манж х***а хулгайчуудыг барьж хүчээр дуусга дуусга нүүдэлчдын ураг удамууд нам төрөө өөрсдөө ав ав манж хужаагуудын үүрлүүлсн шүүх прокуроруудыг хуугаар нь соль соль монголд х***а төрөө байгуулсн х***а төрийг дуусга.

1  |  0
Top