Ирэх жилээс ТОП 500 ААН-ийн жагсаалтыг гаргана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 11 сарын 18

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим жил бүр хамтран “ТОП-100” ААН-ийг эрэмбэлэн тодруулдаг. Уламжлалын дагуу уг үйл ажиллагааг 23 дахь жилдээ зохион байгууллаа. "ТОП 100” ААН-ийг эрэмбэлэхэд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран ажиллажээ. 

Энэ удаа ТОП 100 ААН-ийг өргөмжлөхийн зэрэгцээ тэдгээртэй өрсөлдөх 150 компанийг эрэмбэлэн танилцууллаа. Эдгээр 250 ААН-ийн борлуулалтын орлогын дүн  ДНБ-ий 93 хувьтай тэнцэж,  төлсөн татвар нь нийт татварын орлогын 34 хувийг бүрдүүлжээ. 

Ирэх жилээс ТОП 500 ААН-ийн жагсаалтыг гаргах бөгөөд энэ нь бизнес эрхлэлтийн түвшнийг илэрхийлэх шинэ үзүүлэлт болохоос гадна жижиг, дунд бизнесийг идэвхижүүлэх, тэдгээрийг нийтэд таниулж хөрөнгө оруулалт, борлуулалтын үйл ажиллагаанд нь дэмжлэг болох зорилготой гэж танхимын зүгээс мэдэгдэж байна. 

УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Энэ удаа ТОП 100 ААН-ийг өргөмжлөхийн зэрэгцээ тэдгээртэй өрсөлдөх 150 компанийг эрэмбэлэн танилцуулж байгаа нь онцлог байна...

Дараа жилээс ТОП 500 ААН-ийг эрэмбэлэн жагсаалтыг гаргах бөгөөд энэ нь бизнес эрхлэлтийн түвшнийг илэрхийлэх нэг үзүүлэлт болохоос гадна жижиг, дунд бизнесийг идэвхижүүлэх, тэдгээрийг нийтэд таниулж хөрөнгө оруулалт, борлуулалтын үйл ажиллагаанд нь дэмжлэг болоход үр нөлөөгөө өгнө гэж үзэж байна.

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хууль эрх зүйн ба бодлогын тогтвортой байдлыг хангахад тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн манлайлал, санаачилга, оролцоо ихээхэн чухал бөгөөд бизнесийн ба салбарын нийтлэг эрх ашгийн төлөөх аливаа үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлье” гэсэн юм. 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Н.Учрал шалгаруулалтыг хааж үг хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж ажилласны үр дүнд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд анх удаа 5000 ам.доллар давж, 2023 онд анх удаа 5875 ам.доллар хүрлээ. Өнгөрсөн онд эдийн засаг 7 хувиар өсөж, ДНБ 68.9 их наяд төгрөгт хүрсэн төдийгүй гадаад худалдааны нийт эргэлт 24.4 тэрбум, ам.доллар  болж, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан жил байлаа. Энэ амжилтад хүрэхэд аж ахуй нэгж байгууллага та бүхний оруулсан хувь нэмэр их байсан юм. 2023 оны ТОП 100 аж ахуй нэгж та бүхэн энэ төсвийг бүрдүүлснийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(1.75.157.144) 2024 оны 11 сарын 18

Mongold shagnalgui hun gej bdg yum u ymarch une thentgui tumur ugdug soliorloo bolioch oi gutmaar hulgai hiij ard tumen daramtalsand shagandag buruu erunhiilgch ard tumen nii tatvar hair gamtai zarthuulsai tumrund mungu zarthuulj bgaa mungu Mongoliin hogondoo ter mungu zarthuulj uz

0  |  0
тт(66.181.168.82) 2024 оны 11 сарын 18

100 нь ихдэх гээд санагдаад байхад юцн 500 вэ, шалгуураа харин ч өндөрсгөөд 50 болговол шалгарсан компаниудын нэр хүндэд хэрэгтэй байж мэднэ. зарим томоохон компаниудын үзүүлэлт байнга таараад 20,30 жил шалгарлаа гэж мэдээ гарах юм

0  |  0
Top