Төрийн банк төрийн өмчит ТОП ААН-ийн нэгээр шалгарлаа

Админ | Zindaa.mn
2024 оны 11 сарын 19

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк 15 жилийн ойн босгон дээрээ төрийн өмчит ТОП ААН-ээр шалгарлаа. Монгол Улсын Засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 24 дэх жилдээ дотоодын шилдэг аж ахуй нэгжүүдийг шалгаруулж Төрийн банк ТОП төрийн өмчит компаниудын дөрөвдүгээрт эрэмбэлэгдлээ.

Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмэр, ажил олголт, улсын төсөвт оруулсан татвар, ашигт ажиллагаагаар бусдыгаа манлайлан ТОП аж ахуй нэгж шагналыг 10 дах жилдээ хүртээд байна.

Төрийн банкны хувьд Монгол орон даяар 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2 сая харилцагчдаа банкны үйлчилгээг эрсдэлгүй, найдвартай үзүүлэн, 2023 онд нийт активын хэмжээгээ 5,368.3 их наяд төгрөгт хүргэж, өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон бусад үзүүлэлтээрээ Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуурыг  ханган, нийт 94.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.

Мөн Төрийн банк нь 15 жилийн ойгоо угтан  ногоон хөгжлийг дэмжигч банк болж, тогтвортой хөгжилд манлайлан түүчээлэх зорилт тавин ажиллаж эхлээд байна.

Бидэнд итгэл үзүүлдэг эрхэм харилцагчид, хамтран ажиллагч байгууллагууд, хувьцаа эзэмшигчид та бүхэндээ талархал илэрхийлье.

Итгэл төгс Ногоон ирээдүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top