Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль, тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан.
Тэгвэл өнөөдөр УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг, Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Мөн үдээс өмнө Байнгын хороод энэ асуудлаар хуралдаж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны Төсвийн хуульд тавьсан хоригийг хүлээн авах, эсэхийг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
ХЭДХЭН ХУГАЙЧИД ЗОРИУЛАН ДАРХАН ЦААЗАТ УУЛАА 6,0 ИХ НАЯДААР НҮХЭЛЖ, 10- ХАН МИНУТАД ОЧДОГ БОЛОХ ЮМ БАЙХ … ….УУЛЫГ НҮХЛЭХ 6,0 ИХ НАЯДЫГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БНА… ТЭР МӨНГӨӨРӨӨ ОРОН СУУЦ БАРЬЖ УТААГАА БАГАСГА…ТЭР НҮХ ЧИНЬ 3,5 сая ИРГЭДЭД ОГТ ХҮРТЭЭЛГҮЙ….