Богдыг нүхлэх гэж байхаар дагуул хот барьсан нь дээр

2024 оны 12 сарын 18

МОНГОЛЧУУДЫН НҮХЭН ГАРЦ, ГАН ТАТЛАГАТ ГҮҮРИЙН ТУХАЙ
 

Биднийг чадахгүй байж ноён зантай, мөнгөгүй байж чинээлэг дүр эсгэдэг гэдэг тийм ч ташаарсан зүйл биш байх. Сүүлийн үед зүүд, мөрөөдлөө шууд ажил хэрэг болгож байгаа мэтээр ярих болжээ. Тэр тусмаа манай ихэс дээдэс шууд л ажил хэрэг болчихсон мэтээр ярих нь хэрээс хэтэрлээ. Үүний нэг бол Богд хан уулыг нүхэлж, "Өөдөө тэмүүлэх Монгол" ган татлагат гүүр, "Хөшигийн хөндий туннел" барих тухай мөрөөдлийнхөө талаар маргаан дэгдээж байна. Манай ихэс дээдэс уг мөрөөдлөө ярихдаа төслийг амжилттай хэрэгжүүлбэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хүн амын төвлөрлийг сааруулахад томоохон түлхэц үзүүлнэ хэмээсэн.

Тэр ч бүү хэл төслийн хүрээнд манай Засгийн газраас баг бүрэлдэхүүн БНХАУ-ын Жөжян мужийн Ханжоу хотод ажиллаж, тус хотын ижил төстэй бүтээн байгуулалттай танилцаж байгаа зэргээс харвал мөн ч эрмэг хүмүүс шүү. Юу юугүй барих нь. “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээн ямар ч гоё нэр өгсөн юм. Манайхан ч нэр өгөхдөө сайн л даа. 

Ийм бүтээн байгуулалт Монгол Улсад ямар ч шаардлага байхгүй. Дагуул хотоо босгоод төвлөрлөө сааруулж болж байна. Зарим их дээд сургуулиа нүүлгэн шилжүүлж болно. Төрийн зарим яамдыг нүүлгэж болж байна. Өөр олон арга зам байгааг ч хамгийн бүтэхгүй, цаг хугацаа шаардах, хөрөнгө мөнгө ихээр шаардах зүйлийг танилцуулдаг нь өнөөх хийрхэл нь байх. 

Учир нь "Өөдөө тэмүүлэх Монгол" ган татлагат гүүр, "Хөшигийн хөндий туннел" барих өртөг нь дагуул хот байгуулчих хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах юм билээ. Тухайлбал, Сангийн яамнаас анх өгсөн мэдээллээр зөвхөн Хөшигийн хөндийн туннелийн зураг төсөвт 55.3 тэрбум, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрний ТЭЗҮ-д 28.6 тэрбум төгрөгийн төсвийг төлөвлөж байсан. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы мэдээллээр Богд уулыг нүхлэхэд эхний ээлжид 700-800 сая доллар буюу ойролцоогоор 2.4-2.8 их наяд төгрөг тусгасан гэдэг. Зөвхөн эхний ээлжийн өртөг гэхээр энэ бол өндөр тоо. Нөгөө талаар Богд уулыг нүхэлж байхаар дагуул хотоо товхийтэл босгоод хотын төвлөрлийг сааруулах хэмжээний мөнгө. Нэгийг ярьж орхиод нөгөөгөөр хуурдаг өнөөх л хууран мэхлэлтийнх нь нэг гэж ойлгохоос өөр аргагүй.

 

 

Монголчуудын хувьд Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлөө сааруулж чадахгүй ийм зүйл ярьж байгаа. Түүнээс олон зуун километр уул давааг товчилж, гарц гаргалгаа гаргаж байгаа зүйл огтхон ч биш. “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Богдхан уулын Хүрхрээн ам хүртэлх ган татлагатай зургаан эгнээ бүхий 4.7 километр авто зам, 900 метр урт гүүр, 80 метр урт нүхэн гарц бүхий бүтэцтэй байхаар төлөвлөсөн гэдэг. Гүүрийн байгууламжийг бүтээн байгуулалтын хүрээнд Туул голын эргийг иргэдийн амралт, аяллын зориулалтаар тохижуулах төслийн бүрэлдэхүүнд багтана хэмээн мэдэгдэж байна. Урагшаа нэг гарц гарлаа гээд төвлөрөл, түгжрэлийн асуудал шийдчихгүй.

 

ХЯТАДУУДЫН НҮХЭН ГАРЦ, ГАН ТАТЛАГАТ ГҮҮРИЙН ТУХАЙ

 

Манай улсын Засгийн газраас албаныхан явж, БНХАУ-ын Жөжян мужийн Ханжоу хотод ажиллаж, тус хотын ижил төстэй бүтээн байгуулалттай танилцжээ. Учир нь тус улсын Жөжян хот нь Чяньтан мөрний хоёрдугаар гүүр буюу Пөнбү гүүр, Шиху нуурын дүүрэгт байрладаг Зыжы туннелийн байгууламжийг бүтээн байгуулсан. Пөнбү гүүр нь хүчтэй урсгалтай мөрөн дээр баригдсан, авто зам, төмөр замыг тусгаарласан байдлаар хослуулан шийдсэн инженерийн бүтээл гэдгээрээ дэлхийд алдартай.

Голын 40 километр цагийн хурдтай ширүүн урсгалыг тэсвэрлэхийн тулд Хятадад анх удаа ган татлагат аргыг тус гүүрэнд ашиглажээ. БНХАУ-ын Төмөр замын яамны Хятадын зүүн хэсгийг төвтэй холбох төсөлд тус гүүр багтдаг, төмөр замын үндсэн сүлжээний чухал хэсэгт тооцогддог аж.

Төмөр зам, авто замын хоёр үндсэн хэсэгтэй. Төмөр замын хэсэг нь хоёр шугамтай, 11.4 метр өргөн, 2,8 километр урт, 120 километр цаг хурдны хязгаартай бол авто замын хэсэг нь 19.5 метр өргөн, дөрвөн урсгалтай, 1,3 километр урт, 100 километр цагийн хурдны хязгаартай зорчино. Барилгын төлөвлөгөө батлагдсанаас хойш зургаан жилийн дараа буюу 1992 онд ашиглалтад орсон Пөнбү гүүр инженерийн онцгой шийдэлтэйгээс гадна бүс нутгийг холбодог, төвлөрлийг сааруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хөгжилд том хувь нэмэр оруулдаг гүүр гэдгийг онцолжээ.

Харин Зыжы туннел нь Ханжөү хотын хурдны замын "Дөрвөн босоо, таван хэвтээ" төслийн чухал хэсэг. Тээврийн хөдөлгөөнийг хурдан, үр ашигтай болгох зорилготой. Энэхүү туннел үзэсгэлэнт Шиху нуурын доогуур хийгдсэн. Шиху нуур нь дэлхийн өвд бүртгэгдсэн, тус улсын түүхэн дурсгалт, тусгай хамгаалалттай газруудын нэг. Туннелийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр барьжээ. Туннел нь техникийн өндөр үзүүлэлттэйгээс гадна Ханжөү хотын авто замын ачаалал ялангуяа, Шиху нуурын үзэсгэлэнт газрын замын түгжрэлийг багасгахад чухал хувь нэмэр оруулдаг аж.

Туннелийн барилгын ажил 2013 онд эхэлж, 2016 онд ашиглалтад оржээ. Нийт 14.4 километр урт, 21 метр өргөн уг туннел нь хоёр талдаа гурван урсгалтай авто зам бүхий томоохон бүтээн байгуулалт юм. Тэд мөн туннел барихад салхины урсгал, гэрэлтүүлэг зэрэг хэд, хэдэн зүйлд анхаардаг аж. Ямартай ч монголчууд шиг, улаанбаатарчууд шиг түгжрэлийг бууруулах гэж байгуулаагүй, хятадын зүүн хэсгийг төвтэй холбох төсөлд тус гүүр багтдаг, төмөр замын үндсэн сүлжээний чухал хэсэгт багтдаг гэдгийг энд дахин дурдах учиртай.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.82.49) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
DR. ADITYA(102.89.82.49) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
Иргэн(202.9.41.17) 2025 оны 03 сарын 13

Хэдхэн даргын төлөө улс ийм мөнгө зарах нь юу л бол. Хамгийн гол нь Богд хан уулыг оролдох нь эрсдэлтэй л бх да. Байрнаасаа хөдөлсөн чулуу 3н жил зовдог гэж үг бхын билээ . Уулаа нүхэлсэн улс хичнээн жил зовхыг хэн мэдлээ. Хамгийн аймаар нь юу ч биш болгоод дунднь хаявал яана вэ . Өөр схан бүтэлтэй арга зөндөө бга бх . Эрдэмтэй хүмүүсийнхээ үгийг сонс до.

1  |  0
songogch(202.9.46.30) 2025 оны 03 сарын 13

5.5 их наядыг төсвөөс хас......АЖЛАА ЭРЭМБЛЭЖ СУРЦГАА....АЛЬ НЬ №1 ВЭ ??? 5,5 ИХ НАЯДААР 100- ХАН ДАРГАД ЗОРИУЛСАН БОГД УУЛЫН ХОНГИЛ УХАХ УУ? 100,000 ИРГЭНИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ УУ? эсвэл НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ УУ ? ....ТЭР НҮХ ЧИНЬ 3,5 сая ИРГЭДЭД ОГТ ХҮРТЭЭЛГҮЙ….ИРГЭДийг ТЭР НҮХЭЭР явуулахгүй хориглочихно......эдийн засаг сайжирвал тэр цагт хонгилоо ух...одоо цаг нь биш....100,000 иргэний гарын үсэг цуглуулмаар юм байна шүү....

1  |  0
zochin(64.119.31.179) 2025 оны 03 сарын 13

Iim utgagui buteen baiguulalt hereggui. Utaagaa buuruulah arga hemjeegee av............

1  |  0
Uh(66.181.187.205) 2025 оны 03 сарын 13

Uul burbank bish evdej yanzlaj baij hogjino hooson uul harj suuhaar kek

1  |  0
Уншигч(66.181.187.163) 2025 оны 03 сарын 13

Дэлхийн хамгийн анхны дархан цаазат уул юм шүү дээ, дархан цаазат уул нүхэлснээс ДАНХ ыг цоолсон нь дээр байх оо.

1  |  0
Zochin(174.200.170.3) 2025 оны 03 сарын 13

bogd yylaar buu orold

1  |  0
Close menu