А.УНДАРМАА: Санхүү эдийн засгийн ийм төслийг хэрэгжүүлж болохгүй

2024 оны 12 сарын 18

УИХ-ын гишүүн А.Ундармаа  Зам тээврийн яамнаас өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нд зарласан 55 тэрбум 300 сая төгрөгийн өртөг бүхий “Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөл шалгаруулах тендерийг цуцлахыг шаардаад байна.

Тэрбээр тус тендерийг цуцлах шаардлагатайг сануулсан хэд, хэдэн үндэслэлийг тавьжээ.

Тухайлбал, “Хөшигийн хөндий туннел” төслийн зөвхөн урьдчилсан ТЭЗҮ, зураг төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах өртөг нь 5.5 тэрбум төгрөг шаардаж байна. Төслийг хэрэгжүүлэхэд гарах нийт зардал нь үүнээс өндөр байх нь ойлгомжтой.

Гэтэл уг төсөл нь зөвхөн Хөшигийн хөндийд хүрэх 30 км замыг 15 км урт туннелээр товчлох зорилго бүхий зөвхөн нисэх онгоцны буудал руу зорчих, цөөн иргэдэд чиглэсэн эдийн засгийн үндэслэлийн хувьд  үр ашиггүй, хэт өндөр өртөгтэй төсөл болох нь тодорхой байна. Санхүү эдийн засгийн ашиггүй энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төсөвт жил бүр их хэмжээний урсгал зардал ногдож, төсвийн дарамт мэдэгдэхүйц өсөхөөр байна. Богдхан уулыг нүхлэн туннел барих энэхүү төсөл нь Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцын хүрээнд хүлээсэн үүргийг илт зөрчиж байна гэжээ.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.234) 2025 оны 03 сарын 13

БУУРИА ОЛИГТОЙХОН ЗАСАЖ СУРААГҮЙ ҮХЭР МОНГОЛЧУУД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХИЙГ ЭСЭРГҮҮЦХЭЭС ӨӨРИЙГ ЧАДАХГҮЙ Л ДЭЭ

1  |  0
Иргэн(139.5.217.234) 2025 оны 03 сарын 13

Энэ замтай туннелтэй болж байж хот тэлнэ. Үс нь сэгсгэр ухаан нь богино авгайг дагаж намирахын хэрэггүй ээ. Энэ зам эгэл ардуудад л ашигтай.

1  |  0
Бат(202.9.46.113) 2025 оны 03 сарын 13

Ард түмэн минь үүнийг ёстой эсэргүүцэх сэдэв энэ шүү \n

2  |  0
Админ(213.34.184.42) 2025 оны 03 сарын 13

Үүнийг эрс эсэргүүцэж бна цөөн хэдэн хүн онгоцны буудал орохын тжлд энэ их мөнгө зарах шаардлага үгүй!!! Үүний оронд цахилгаан станц аа бариач ээ

4  |  0
Зочин(202.9.46.77) 2025 оны 03 сарын 13

Энэ төслийг хөөцөлдөөд улайраад байгаа нөхдөөс хариуцлага нэхэх хэрэгтэй. Сайд нь гэж нэг сайн хулгайч хувийнхаа ашгийг хараад байгаа юм.

4  |  0
зочин(103.212.118.40) 2025 оны 03 сарын 13

утаагаа дийлэхгүй байж уул нүхлэнэ гэсэн үү

4  |  0
Ундраа овоо шиг дээ(202.9.47.47) 2025 оны 03 сарын 13

Туннель ухаж өрөөнд орж болохгүй. Эсэргүүцэж тэмцэнэ ээ.

3  |  0
DR. ADITYA(102.89.82.49) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
DR. ADITYA(102.89.82.49) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
Зочин (77.239.211.249) 2025 оны 03 сарын 13

Ёстой зөв шүү.юун туннель

3  |  0
зөв(220.255.95.64) 2025 оны 03 сарын 13

45 км 6 эгнээ ,голоор автобус явдаг хурдны зам барихад 4 дахин хямд туснаа.15 кмийн зөрөөтөй газар уул нүхлэнэ гэж худ Сүржигнэж ТЭЗҮ гдг хулгай луйр хийх ажил эхэлжээ.хиихгүй бж Төсөл гд хулгайн цаас хэрэггүй шүү.ТӨВ АЙМАГЫН ЗАМЫГ 8 ЭГНЭЭ БОЛГООД БОЛНО.

4  |  0
Зочин(202.9.40.13) 2025 оны 03 сарын 13

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

1  |  0
Зочин(66.181.184.200) 2025 оны 03 сарын 13

Асуудлаа дуустал нь явж хөөцөлдөөрэй. Эдийн засгийн хувьд ямарч ач холбогдолгүй төсөл шүү

2  |  0
songogch(202.9.46.30) 2025 оны 03 сарын 13

5.5 их наядыг төсвөөс хас......АЖЛАА ЭРЭМБЛЭЖ СУРЦГАА....АЛЬ НЬ №1 ВЭ ??? 5,5 ИХ НАЯДААР 100- ХАН ДАРГАД ЗОРИУЛСАН БОГД УУЛЫН ХОНГИЛ УХАХ УУ? 100,000 ИРГЭНИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ УУ? эсвэл НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ УУ ? ....ТЭР НҮХ ЧИНЬ 3,5 сая ИРГЭДЭД ОГТ ХҮРТЭЭЛГҮЙ….ИРГЭДийг ТЭР НҮХЭЭР явуулахгүй хориглочихно......эдийн засаг сайжирвал тэр цагт хонгилоо ух...одоо цаг нь биш....100,000 иргэний гарын үсэг цуглуулмаар юм байна шүү....

4  |  0
Ааааа(103.168.34.133) 2025 оны 03 сарын 13

Танай Харвардын төгсөгчид л хийсэн шүү

1  |  0
Close menu