Үндэсний баялгийн санг “Чингис сан” гэж нэрлэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 12 сарын 20

Засгийн газрын өнөөдрийн (2024.12.20) ээлжит бус хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.

Тус тогтоолоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төвлөрүүлсэн орлогоос Хуримтлалын сан, Хөгжлийн Сан, Ирээдүйн өв санд хуваарилж, 2025 оны зорилтот түвшинг хангуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Мөн Үндэсний баялгийн санг Их Эзэн Чингис хааны нэрээр “Чингис сан” гэж нэрлэхээр тогтлоо.

Хөгжлийн сангаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар судалж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрт үүрэг болгов.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.74) 2024 оны 12 сарын 21

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
фак(172.56.153.3) 2024 оны 12 сарын 21

үндэсний баялгийн сангаар нь нэрлэхээр яагаад байгаан худал үнэн нэр ард түмнээ төөрөгдүүлэх санаатай та нар

0  |  0
Close menu