Японы автомашин үйлдвэрлэлийн Nissan, Honda корпорациуд нэгдэхээр болсон байна. Энэ нь Хятадын цахилгаан автомашин хүчээ авч буйг тооцон үзэж, зах зээлээ алдахгүйн тулд, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн төлөө хийж буй алхам юм.
Nissan, Honda 2025 оны зун гэхэд нэгдэх яриа хэлэлцээрт гарын үсэг зурж, 2026 оны наймдугаар сар гэхэд биржид гарахаар төлөвлөж байна. Ингэж нэгдсэнээр 30 их наяд иен буюу ойролцоогоор 191 тэрбум ам.долларын орлого олж, богино хугацааны ашиг нь 3 их наяд иен буюу ойролцоогоор 19.1 тэрбум ам.доллар байна гэж тооцож байгаа гэнэ.
Ийнхүү Японы алдартай хоёр корпораци нэгдсэнээр Дэлхийд автомашины борлуулалтаараа Toyota, Volkswagen-ийн дараагаар буюу гуравт орох юм. Nissan, Honda нэгдэхээр болсныг Японы автомашин үйлдвэрлэлийн түүхэн үйл явдал гэж үзэж байна. Энэ нэгдэл нь Tesla болон БНХАУ-ын BYD зэрэг цахилгаан автомашин үйлдвэрлэгчидтэй хүчтэй өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх болно.
Nissan л гэхэд сүүлийн жилүүдэд санхүүгийн хүндрэлээс шалтгаалан 9000 гаруй ажилтнаа цомхотгож, үйдвэрлэх хүчин чадлаа 20 хувиар алдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )