IDC аналитикийн компанийн тайланд тэмдэглэснээр Huawei 2024 оны эхний гурван улиралд зүүдэг төхөөрөмжүүдийн борлуулалтаар олон улсын хэмжээнд тэргүүн байр эзэлжээ.
Энэхүү өндөр рейтинг нь эрүүл мэнд болон спортоор хичээллэх үед хяналт тавих зориулалтын загвартай, өндөр технологийн бүтээгдэхүүнүүдээр хангахыг зорьдог тэргүүлэх үйлдвэрлэгч болохыг баталлаа. Huawei зүүдэг төхөөрөмжийн үйлдвэрлэлийг шинэчлэх, хөгжүүлэх чиглэлд ажилладагийг тод томруун харуулж байна.
2024 оны 1-3-р улирлын мэдээлэлд үндэслэн борлуулалт, зах зээлийн хувь, жилийн өсөлтөөр хамгийн шилдэг 5 зүүдэг төхөөрөмжийн компаниуд (борлуулалтын дүн саяар)
Компани |
Борлуулалтын дүн (2024 оны 1-3 улирал) |
Зах зээлд эзлэх хувь (2024 оны 1-3 улирал) |
Борлууллатын дүн (2023 оны 1-3 улирал) |
Зах зээлд эзлэх хувь (2023 оны 1-3 улирал) |
Жилийн өсөлт |
|
23.6 |
16,9 % |
16,3 |
11,6 % |
44,3 % |
|
22,5 |
16,2 % |
25,8 |
18,4 % |
-12,8 % |
|
20,5 |
14,7 % |
16,2 |
11,5 % |
26,5 % |
|
11,5 |
8,3 % |
9,3 |
6,6 % |
24,3 % |
|
7,8 |
5,6 % |
6,2 |
4,4 % |
25,9 % |
Бусад |
53,2 |
38,2 % |
66,7 |
47,5 % |
-20,3 % |
Нийт |
139,0 |
100,0 % |
140,5 |
100,0 % |
-1,0 % |
Эх үүсвэр: IDC компаний 2024 оны 3-р улиралын зүүдэг төхөөрөмжүүдийн борлуулалтын талаарх тайлан
Дэлхийн компаниудын 2024 оны цаг, бугуйвчны нийлүүлэлтийн тоо буурсан ч Хятадын үйлдвэрлэгчдийн борлуулалтын жил тутмын өсөлт 20.1% байсан гэж IDC-ийн тайланд тэмдэглэжээ.
Тэдний дунд Huawei-ийн дэлхийн тээвэрлэлтийн өсөлт 44.3% байсан нь гайхамшигтай үзүүлэлт бөгөөд компанийн дэлхийн зах зээлд (16.9%) хамгийн том зах зээлийн хувь ба дотоодын зах зээлд (35.7%) эзэлж тэргүүн байранд оржээ.
Компанийн энэхүү асар их амжилт нь зах зээлд хүчтэй байр суурийг бататгаж, олон жилийн турш зүүдэг төхөөрөмжийг хөгжүүлэх өргөн цар хүрээтэй туршлага хуримтлуулж чадсаны баталгаа юм.
2024 онд худалдаанд гарсан гол зүүдэг төхөөрөмжүүд:
Энэ жил Huawei компани HUAWEI WATCH FIT 3, HUAWEI WATCH GT 5, HUAWEI WATCH D2 зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдээр бүтээгдэхүүнийхээ цувралыг өргөжүүлжээ.
HUAWEI WATCH D2 нь эмнэлгийн хэргслүүдийн адил түвшинд өдөр тутмын цусны даралт хяналтыг (BMP) дэмждэг бол HUAWEI WATCH FIT 3 нь калорийн хяналтын систем, хоолны дүн шинжилгээ зэрэг тав тухтай, ашигтай онцлогуудыг санал болгодог эрүүл мэндийн хяналтын цогц хэрэгсэл юм.
Шинэ HUAWEI TruSense систем болон спортоор хичээллэхийн дэвшилтэт чадваруудыг хослуулсан HUAWEI WATCH GT 5 нь дэлхий даяарх хэрэглэгчдийн анхаарлыг татсан бөгөөд WAREABLE, ANDROID AUTHORITY зэрэг шилдэг хэвлэлүүдээр өндөр үнэлгээ авчээ.
Huawei-ийн төхөөрөмжүүд ирээдүйн зүүдэг төхөөрөмжүүд ямархуу байх талаар өвөрмөц өнцгөөс харж, энэхүү салбарын шинэ жишгүүдийг тогтоож байна.
Эдгээр төхөөрөмжүүдийн ачаар дэлхийн хаана ч байгаа хэрэглэгчид хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн хяналтын онцлогуудыг ашиглах боломжтой болж амьдралынхаа чанарыг дараагийн түвшинд гаргана.
Шинэ сурталчилгааны хэрэгслүүдээр дамжуулан брендийн байр суурь нь бэхэжлээ:
Huawei Европ, Латин Америк, Ази Номхон далайн бүсийн орнууд, Африк, Ойрх Дорнодын хэрэглэгчдийн итгэлийг олжээ.
Орон нутгийн зах зээлийн онцлогт дасан зохицох маркетингийн томоохон стратегиуд хэрэгжүүлсний ачаар брендийн байр суурийг бэхжүүлэх боломжтой болжээ.
Тухайлбал, Олимпийн алтан медальт Мо Фара, фитнесийн инфлюенсер Памела Райф нарыг HUAWEI-ийн зүүдэг төхөөрөмжүүдийн амбассадороор сонгосон нь зөв шийдэл байлаа.
Уг одууд нь Дубай, Барселона болон Бразилд шинэ төхөөрөмжүүдийн томоохон танилцуулгыг хийсэн.
Үүний ачаар Huawei хэрэглэгчидтэй харилцах харилцаагаа улам бэхжүүлж, төхөөрөмжүүдийнхээ сонирхлыг нэмэгдүүлжээ.
"Хөдөлгөөний тойргоо гэрэлтүүл" болон "Таныг асрах технологи" арга хэмжээнүүд нь Huawei-ийн зүүдэг төхөөрөмжүүдийг бие бялдрын чийрэгжүүлэлтийг сайжруулах зорилготой олон горимтой хувийн туслах болгохыг таниуллаа.
Ийнхүү Huawei зүүдэг төхөөрөмжийн салбартаа тэргүүлэгч байр сууриа бататгаж, хэрэглэгчдийн анхаарлыг татаж, цаашид ч онцгой чанартай төхөөрөмжүүдийг санал болгох гуйвшгүй амлалтаа харуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )