Төрийн албан хаагчдын цалин ирэх сараас эхлэн 6 хувиар НЭМЭГДЭНЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 27

 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлнэ” гэж заасан.

Энэ зорилтын хүрээнд төрийн албан хаагчдын үндсэн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар /2024.12.25/ шийдвэрлэж ирэх оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалин 6 хувиар нэмэгдэхээр болжээ. 

Ингэснээр төрийн тусгай, төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 1,166.0 мянган төгрөг, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалингийн доод хэмжээ 954.0 мянган төгрөг болох юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu