Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвтэй хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тогооч нарт зориулсан “Хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх хөтөлбөр’’-ийн хоёрдугаар ээлжийн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн нийт 110 тогооч хамрагдаж байна. Тус сургалтын онцлог нь Монгол, Солонгосын мэргэжлийн багш нар хамтран боловсруулсан 120 цагийн онол, дадлага хосолсон агуулгатай бөгөөд 14 хоног үргэлжилнэ.
Хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх хөтөлбөр хичээлийн агуулгад:
Сургалт нэгдүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэх ба ирцийн үнэлгээ, шалгалтын онооны нэгдсэн дүнгээр амжилттай төгссөн тогооч нарт гэрчилгээ олгох юм.
Сэтгэгдэл ( 0 )