Нийгмийн даатгал сан Чингис хаан банкнаас 94.95 тэрбумын авлагатай

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 27

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН АЛДАГДСАН ХӨРӨНГӨӨ ЭРГҮҮЛЖ АВАХ, ДАХИН ЭРСДЭЛД ОРУУЛАХГҮЙ БАЙХ НЭН ЧУХАЛ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хурал өнөөдөр /2025.01.27/ боллоо.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт гомдол гаргасан.

Өр төлбөрт хөрөнгө хүлээн авах тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцон авах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, үр дүн гаргаж эхлээд байна.

Нийгмийн даатгалын санд Капитал банк, Чингис хаан банкнаас авах 160 тэрбум төгрөгийн авлага байгаа бөгөөд Капитал банканд 104.2 тэрбум төгрөгийн авлагаас мөнгөн хөрөнгөөр 13 тэрбум, хөрөнгөөр 25 тэрбум төгрөгийг барагдуулсан байна.

Харин Чингис хаан банкнаас 103.57 тэрбум төгрөгийн авлагатай байснаас 8.64 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгалын сан руу хуваарилж байгаа ажээ. 

Өнөөдрийн байдлаар Чингис хаан банкнаас 94.95 тэрбум төгрөгийн авлагатай байна. 

Цаашид нийгмийн даатгалын сангийн алдагдсан хөрөнгөө эргүүлж авах, дахин эрсдэлд оруулахгүй байх хамгийн чухал.

Нийгмийн даатгалын санд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж, эрсдэлээс хамгаалах Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн 2025 оны ажлын төлөвлөгөө, Нэрийн дансыг нээх, бүртгэх, хөтлөх, даатгуулагчийн шимтгэл тооцох журамтай холбоотой харилцааг зохицуулах журмыг хэлэлцэн баталлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu