34 жилийн түүхт БСБ групп компанийн ажилчид 2024 оны турш өөрсдийн ажлын амжилтыг батлан харуулж нийт борлуулалтаараа бусдыгаа манлайлсан шилдэг дэлгүүр болон шилдэг худалдааны зөвлөхүүдийг шагнан урамшууллаа.
Шилдэг дэлгүүр шагналын эзнээр “Л.Цэцэнбаатар менежертэй БСБ Мегастор Компьютерийн дэлгүүр” шалгарч хамт олноороо гадаадад аялах эрх болон мөнгөн шагналын эзэд болсон. Удаах байруудад “Г.Оюундалай менежертэй БСБ Оффис Мебелийн дэлгүүр” болон “Б.Бүрэнчимэг менежертэй БСБ Lifestyle гэрийн мебелийн дэлгүүр” тус тус шалгарлаа
Шилдэг дэлгүүр “ТЭРГҮҮН БАЙР” - Л.Цэцэнбаатар менежертэй БСБ Мегастор Компьютерийн дэлгүүр
Шилдэг дэлгүүр “ДЭД БАЙР” - Г.Оюундалай менежертэй БСБ Оффис Мебелийн дэлгүүр
Шилдэг дэлгүүр “ГУТГААР БАЙР” - Б.Бүрэнчимэг менежертэй БСБ Лайфстайл гэрийн мебелийн дэлгүүр
БСБ Групп компани 2024 онд “Reward Point” хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бүх салбар дэлгүүрийн ажилчдыг улирлын болон жилийн ажлын үзүүлэлтээр өрсөлдүүлэн нийт 150 сая төгрөгийн шагналын сангаар урамшууллаа.
Тус өдөр 2024 оны Reward point буюу худалдааны зөвлөхүүдийн уралдааны жилийн уралдааны ялагчид тодорсон бөгөөд эхний 5 байрын эзэд электрон бараа, гар утас зэргээр шагнуулж, бусад худалдааны зөвлөхүүд өөрсдийн амжилтын үр дүнгээр мөн шагнагдсан.
БСБ групп компанийн электрон бараа, компьютер, гэрийн болон оффис мебелийн дэлгүүрийн нийт ажилчиддаа цааш цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )