Манай төрийн албаныхан сайхан сэтгэлтэй болжээ. Улсын төсөв хүндрэлтэй байгааг харгалзан үзэж хувийн зардлаараа төрд үйлчилдэг болсон байна. Бүр гадаад оронд тав хоногоор явж шүү дээ. Төрийн зүгээс үүнийг нь урамшуулж “Цалинтай чөлөө” өгдөг болсон ажээ.
Чөлөө авч хувийн мөнгөөрөө төрийн ажил хийгээд цалингаа бүтнээр нь авчихдаг гэхээр “Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй” аль аль талдаа дэмтэй л юм. Гэхдээ л ажлаасаа чөлөө аван барин хувиасаа хөрөнгө зарж албан томилолтод яваад эргэж тайлагнадаг төрийн ажил гэж урьд өмнө сонсож байсангүй. Хувиараа явсан юм бол цалин авдаг нь яаж байгаа юм, тайлан тавьдаг нь юу юм. Албан томилолт юм бол хувиасаа зардал гаргадаг нь яаж байгаа юм. Бас тэгээд томилолт олгосон албан бичиг дээрээ “Сургалт-аялал” гэчихсэн. Сургалт гэхээр хувьсгалын, аялал гэхээрээ хувийн ажил ч юм шиг. Бантан гэгч энэ бус уу.
Ийм явдал Нийслэл, дүүргийн хүнс, худалдаа, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, үйлчилгээний чиглэлийн 15 албан хаагчид тохиолдоод ид шуугиулж байна. Энэ “ховорхон” тохиолдлыг "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо" ТББ-аас ил болгон хэвлэлийн бага хурлаар зарласан юм. Тус холбооныхны мэдэгдсэнээр тэдгээр төрийн албан хаагчид "CU" компанийн урилга, зардлаар БНСУ-д ажлын өдрүүдээр тав хоног аялсан гэх бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн, Багануур дүүргийн менежер Б.Бямбацэцэг, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Ц.Цэрмаа, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээ, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Орчны эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Дэлгэрбаяр, БГД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн, БЗД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цэнд-Очир, СХД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цэдэнсүрэн, СБД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсиийн ахлах мэргэжилтэн Б.Жаргал, ХУД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Л.Саруултуяа, ЧД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Налайх дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг, Багахангай дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Хүрэлбаатар, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Өлзиймаа нар түүнд хамрагдсан гэсэн юм. Тэдний талаар Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлж, АТГ-т өгч шалгуулахаа ч хэлсэн.
Үүний хариуг нийслэлээс дор нь барив. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн хэлтсээс "Нийслэлийн хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга болон хоёр мэргэжилтэн БНСУ руу хувийн зардлаараа явж ая тухтай дэлгүүрийн стандарт, хөгжүүлэлтийн туршлагаас судлах сургалтад оролцсон" хэмээн мэдэгдлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзоригийн 2025 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн “Гадаад албан томилолтоор ажиллуулах тухай” Б/19 тоот тушаалд дурдсанаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Өлзиймаа нарыг хоёрдугаар сарын 11-нээс 17-ны өдрүүдэд БНСУ-д хувийн зардлаар, албан томилолтоор явуулж, тэгсэн атлаа цалинг хэвээр олгон чөлөө өгч ажиллуулсан болж таарав. Аялал биш, сургалт л гэнэ. Албан томилолт өгч, цалинг олгож, тэгсэн атлаа хувийн зардлаар нь сургалтад явуулсан гэдгийг ойлгоход ухаан хүрэхгүй нь.
Ажиллаж ирсэн тайлангаа долоо хоногийн дотор танилцуулахыг Ж.Дуламсүрэн даргад даалгасан ч байх шиг. Ая тухтай дэлгүүр БНСУ-д хэрхэн ажилладаг, түүгээр яаж үйлчлүүлсэн, юу худалдаж авсан, дэлгүүрийн эзэд, худалдагч нар манай дарга, мэргэжилтнүүдийн тав тухыг хэрхэн ханган үйлчилсэн, тэдний "CU" манайхаас хэр таатай юм, ямар сургалт авав гэдэг талаар бодвол баг ахалсан Ж.Дуламсүрэн дарга тавлаг тухлаг илтгэх биз ээ. Яагаад гэвэл 17-нд тэд эргэж ирсэн. Өнөөдөр дөнгөж 20-ны өдөр гэхээр илтгэх хугацаа бас байна. Тэдний явсны ачаар нийслэлчүүд бүх дэлгүүрээр ая тухтай үйлчлүүлэх юм уу, эсвэл "CU"-гаар тэгж үйлчлүүлэх үү гэдэг бас нэг өөр асуулт.
Гэхдээ энд өөлөх зүйл бас байна аа. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаныхан гурван хүнээ хаацайлаад өнгөрдөг юм байж. Бусад дүүрэг, газрын ажилтнууд хэрхсэн байж таарах вэ. Үлдсэн 12 хүн үнэхээр "CU"-ийн зардлаар аялсан уу, эсвэл өөрийн зардлаар явж төрд тустай юм үзсэн үү, төрийн мөнгөө хайрласандаа хувиасаа мөнгө гаргаж эх оронч сэтгэл гаргасан уу, чөлөөг нь цалинтай өгсөн үү, үгүй юу, мөнөөх гурван ажилтан шиг өмөөрч хамгаалах газар тэдэнд бий болов уу, эс бол үнсэнд хаясан шалз шиг “Өөрөө мэдэг” гээд хаях уу гээд олон асуулт гарна. Хэрэв тэдгээр 12 ажилтныг "CU"-ийн зардлаар явсан байх аа” гэчихвэл мөнөөх сүржин тушаал гаргуулж араа хамгаалуулсан гурван ажилтан ч хамтдаа “ойчино” биз дээ. АТГ-т асуудал очвол гурав нь сугарч үлдээд бусад нь “унана” гэсэн ойлголт байх ёсгүй л дээ. Тэнд л “Хувийн зардлаараа төрд үйлчлэгчид үү, "CU"-гаар даалгагчид уу” гэдэг нь тодорно биз ээ.
Сэтгэгдэл ( 16 )
Гадаадын сүлжээнд бүхэлд нь найр тавиад үндэсний жижиг бизнесээ бүгдийг дампууруулдаг улс орон байх ёсгүй шүү. Үүнийг зохицуулсан хууль хурдан гаргах хэрэгтэй.
Ерөөсөө л төрийн менежментийг хувьд шилжүүлэхгүй бол ийм драм цаашид үргэлжилсээр байх болно.
SEKSEER UILCHLNE80955877
SEKSEER UILCHLNE80955877
BOOWN XXNO SADAR SEKSDI80955877
BOOWN XXNO SADAR SEKSDI80955877
BOOWN XXNO SADAR SEKSDI80955877
BOOWN XXNO SADAR SEKSDI80955877
BOOWN XXNO SADAR SEKSDI80955877
BOOWN XXNO SADAR SEKSDI80955877
VANXANDI80955877ANUSDI
VANXANDI80955877ANUSDI
А- бүсэд ТҮЦ байх шаардлага байхгүй, одоо болно, үүргээ биелүүлсэн, яг л микро шиг
ТҮЦ ээ бусдад түрээсэлж мөнгө олдог гараараа дүүрэн алт зүүсэн авгай нарын үгэнд төр бууж өгөмгүй шүү. сүржин нэртэй хэрүүлч авгай нар
ТҮЦ ээ бусдад түрээсэлж мөнгө олдог гараараа дүүрэн алт зүүсэн авгай нарын үгэнд төр бууж өгөмгүй шүү. сүржин нэртэй хэрүүлч авгай нар
түц-нийхэн наад зах нь үнэгүй ордог 00 өрөөтэй байхаас эхлээд эрүүл ахуйн наад захын стандартыг хангах хэрэгтэй шт