ОУХМ Н.Хэрлэн АНУ-д “Дэлхийн цом”-ын аварга боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 23

Олон улсын уулын холбооны (UIAA)-ны 2025 оны Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 4 дэх цуврал АНУ-ны Логнгмонтод болж байна.

Тэмцээнд оролцож буй Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубын тамирчин, "Улаанбаатар Дулааны сүлжээ" ТӨХК-ийн ажилтан, ОУХМ Н.Хэрлэн эрэгтэй хурдны төрөлд түрүүлж,  алтан медалийн болзол хангалаа.

Тэрбээр Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болсоны зэрэгцээ зургаан жилийн дараа Америк тивд эргэн ирж, ийнхүү даагаа нэхлээ.

Түүний төрсөн дүү, ОУХМ Н.Сэлэнгэ мөн энэ тэмцээний эмэгтэй Хурдны төрөлд түрүүлсэнээр ах, дүү аваргууд Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэх нь тодорхой боллоо.

Мөн тэмцээнд Монголын багийн тамирчин, ОУХМ Ч.Мандахбаяр мөнгөн медаль хүртсэн бол Спортын мастер О.Сайханжаргал VI байрт тус тус шалгарч, манай тамирчид багаараа өндөр амжилт үзүүллээ.
                                        

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б зар гэж олон жил о(105.119.13.174) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
@(67.171.160.15) 2025 оны 03 сарын 13

эрэгтэй хурдны төрөлд Нямдоо Чулуунбаатар хоёр 1, 2 т оржээ

1  |  0
@(67.171.160.15) 2025 оны 03 сарын 13

эрэгтэй хурдны төрөлд Нямдоо Чулуунбаатар хоёр 1, 2 т оржээ

1  |  0
@(67.171.160.15) 2025 оны 03 сарын 13

мундаг2

2  |  0
Ха ха(172.91.182.247) 2025 оны 03 сарын 13

Өөр улсад хэн ч мэдэхгүй спорт шиг байна

1  |  1
Close menu