Монгол улс 3.4 сая хүн амтай. Гэхдээ үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчийн тоо хүн амын тооноос 1.4 дахин их буюу 4.8 саяыг даваад буй. Аливаа жагсаалтын сүүлийг л мушгиж дадсан Монгол ядаж л гар утас, интернэт хэрэглэгчийн тоогоор бол дэлхийд дээгүүр байдаг нь онцлууштай.
Тэгвэл бидний мэдэхгүй бас нэг онцлох зүйл болоод өнгөрсөн нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн олон улсын хамгийн том арга хэмжээ “Дэлхийн үүрэн холбооны конгресс 2025” /Mobile World Congress/-д монгол оператор компанийг онцлон, туршлагыг нь олон улсад танилцуулжээ.
Тодруулбал AUTIN гэж нэрлэгддэг ухаалаг системийг 54 улсын топ 100 гаруй оператор үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн ч Mөв Азид анх удаа амжилттай нэвтэрсэн нь Монгол Улсад байжээ.
Ингэхдээ зүгээр нэг бэлэн системийг авч ашиглах бус сайжруулж, оновчлох шинэ шийдлүүдийг өөрсдийн туршлагад үндэслэн санал болгож, 200 гаруй сайжруулалтыг хийснээр ийнхүү онцлогдсон байна.
Юнител группийн инженер ажилтнууд дээрх ухаалаг системийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж, ашиглаж эхэлснээр сүлжээний станц болон дамжуулах процест гарсан алдааг илрүүлж, засварлах хугацааг 60 орчим хувиар бууруулсан байна. Ийнхүү өргөн уудам нутагт тархан суурьшсан монголчууд бид харилцаа холбооны нэвтрэлт, түүнийг дагасан шинэ системүүд, хөгжүүлэлт, хэрэглээгээрээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай зэрэгцэх боломж нэмэгдсээр байна.
Сэтгэгдэл ( 4 )
2 дахь өгүүлбэр ёстой таалагдсангүй
2 дахь өгүүлбэр ёстой таалагдсангүй
2 дахь өгүүлбэр ёстой таалагдсангүй
Эхний өгүүлбэр ёстой таалагдсангүй!