Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хаврын ээлжит чуулганы эхний өдөр буюу өчигдөр Хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулахаар өргөн барив.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд үүний нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина” гэж заасан.
2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь хоёр улсын хамтын ажиллагаа эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт өргөжиж, улмаар худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбар, түүнчлэн олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжих ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр онцоллоо. Уг хуулийн төсөл батлагдсанаар тавдугаар сараас эхлэн бүтээн байгуулалтын ажил эхэлж, хоёр улс хоорондын хамтын ажиллагааны төслүүд илүү тогтвортой, урт хугацаанд үргэлжлэх боломжтой гэдгийг төсөл санаачлагчид тодотгов.
Хэлэлцээр батлагдсанаар хил холбох байгууламжийн бүтээн байгуулалт энэ оны тавдугаар сард эхэлж, 2027 онд багтаан дуусгах юм. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш 70 жилийн дараа хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болно. Энэхүү хэлэлцээр нь олон улсын худалдааны тарифаас үүдсэн түүхий эдийн үнийн савлагаатай нөхцөл байдлыг тогтворжуулах үндсэн шийдлүүдийн нэг юм.Мөн энэ төсөл хэрэгжиж эхэлснээр татвар, нийгмийн даатгалын цогц реформ хийх эдийн засгийн суурь болох ажээ.
Ч.Зотол
Сэтгэгдэл ( 4 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

ANUSDI80955877
Хятадууд хүсвэл энэ замыг хэдхэн сарын дотор бариад дуусгачихна.....хүсэхгүй бол хэдэн жил ч үргэлжилж магадгүй.....