Засгийн газрын өнөөдрийн (2025.03.19) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Мэдээллийн үеэр Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн тогтоолыг албажуулан баталлаа. Нийслэл Улаанбатаар хотод 200 орчим айл өрх хатуу түлш хэрэглэж байна. Үүнээс гадна 2500 орчим нам даралтын зуух, 170 орчим дунд оврын уурын зуух өнөөдрийн агаарын бохирдлыг үүсгэж байна.
Мөн Автотээврийн улсын бүртгэлд бүртгэлтэй 804 мянган машинаас өдөрт 500-600 мянга нь хөдөлгөөнд оролцож байна. ТЭЦ2, ТЭЦ3, ТЭЦ4 болон Амгалангийн дулааны цахилгаан станцууд мөн агаарын бохирдол үүсгэж байна.
Агаарын бохирдлын 56-аас доошгүй хувийг айл өрхүүдээс гарч буй утаа эзэлж байна. Энэ утгаараа 2025-2026 онд 32-50 мянган айл өрхүүдийг хийн шилжилтэд шилжүүлэх тогтоолын төслийг баталж өглөө. Ингэхийн тулд айл өрхүүдийн дулааны асуудлыг хөндөж, дулаан алдагдалгүй болгох шаардлагатай байна. Халаалтын найман сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөгийн татаас ногдуулахыг албажууллаа" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )