"Талх чихэр" ХК хөндлөнгийн аудитын шалгалтад амжилттай хамрагдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 27

"Талх Чихэр" ХК нь "Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо" болох ISO 22000:2018 стандартыг нэвтрүүлээд 8 жил өнгөрчээ. Энэ хугацаанд стандартын шаардлага хангасан эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэх чин хүсэл эрмэлзлээрээ ажиллаж ирсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах 36-р тогтоол хэрэгжиж, 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт нэгэн зэрэг "ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ" үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн.

Энэ хүрээнд "Хүнс эрүүл бол хүн эрүүл" гэсэн уриа дор түүхий эд материал хүлээн авахаас эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн болох хүртэлх бүхий л үе шатанд эрүүл ахуй, чанар аюулгүй байдлын шаардлагыг хангаж, хүнсний хамгаалалт, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх үйл ажиллагааг хамарсан, чанарын баталгааг олгодог дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг FSSC22000 (Version6) стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Өнгөрсөн өдрүүдэд бид Швейцарын SGS компанийн Ази тивийн салбар байгууллагаас гэнэтийн байдлаар шалгаж, баталгаажуулдаг эхний шатны хөндлөнгийн аудитдаа амжилттай хамрагдаж чадлаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu